“Иргэдтэй хийх уулзалт”-ын хүрээнд 26 хорооны 2900 гаруй оршин суугчтай уулзлаа
- 2024-01-31
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг дарга 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, онцлох ажил, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, 2024 оны төлөвлөгөөнд иргэдийн санал хүсэлтийг тусгаж ажиллах зорилгоор нэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дүүргийн нийт 34 хорооны иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж буй.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 26 хорооны 2913 иргэнтэй уулзсан бөгөөд нийт 177 оршин суугч санал хүсэлтээ илэрхийлж, 44 оршин суугч бичгээр саналаа ирүүлсэн гэсэн мэдээллийг Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Иргэдэд үйлчлэх төвийн дарга Д.Болормаа өгсөн юм.
Сэтгэгдэл (0)