АНУ, Хятадын цэргийн хамтын ажиллагааны чухал механизмуудыг сэргээжээ
- 2024-01-31
- Дэлхий
- 0
НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 31 /TASS/. Вашингтон, Бээжин хоёр цэргийн хамтын ажиллагааны хэд хэдэн чухал механизмыг оператив шуурхай түвшинд сэргээсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан мэдэгдэв.
Цэргийн хамтын ажиллагаа нь "ямар ч үед, ялангуяа хурцадмал үед чухал ач холбогдолтой" гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Талууд хиймэл оюун ухааны салбарт шинээр яриа хэлэлцээг ирэх хавар хийж эхлэхээр болсныг Америкийн ерөнхийлөгчийн туслах мөн мэдээлжээ.
Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй Америк, Хятадын удирдагчдын утсаар хийх яриа хэлэлцээний талаар хоёр тал тохиролцсон байна. 2023 оны 11 дүгээр сарын дундуур Сан-Францискод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ши Жиньпин, Байден нар хэлэлцээ хийсний дүнд хоёр орны цэргийн хамтын ажиллагааг сэргээх шийдвэрийг гаргасан юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)