Гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ
- 2024-01-31
- Нийгэм
- 0
Энэ сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгджээ.
Есөн хүн /том хүн 7, хүүхэд 2/-ийг авран хамгаалж, дөрвөн тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.
Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:
-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)