Биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс дахин нэг хүн нас баржээ
- 2024-01-31
- Нийгэм
- 0
ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 80-95 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс дахин 1 хүн нас барсан харамсалтай мэдээллийг хүргэж байна. Ингэснээр галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн 2 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах явцдаа нас барсан тохиолдол боллоо.
Уг ослоос үүдэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн юм. Улмаар тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа 4, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм.
Өдгөө тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд дөрвөн хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой 1 хүн байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс дээрх нас барсан үйлчлүүлэгчийн нэр болон насыг хэлэх боломжгүй юм гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)