ЦЕГ: Хоёр эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн хэргийг шуурхай илрүүллээ
- 2024-02-01
- Нийгэм
- 0
Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн оройн цагаар Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлсэн” гэх хоёр дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 18-20 насны эрэгтэй “М” болон “Э” нар Баянзүрх дүүрэгт 19 настай, Сүхбаатар дүүрэгт 14 настай эмэгтэйн “I phone” загварын гар утаснуудыг дээрэмдсэн үйлдлийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн шөнө оройн цагаар иргэдийн хөл хөдөлгөөн багатай болон харанхуй, гэрэлтүүлэггүй газраар ганцаараа зорчихоос зайлсхийх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэх, танихгүй хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд гар утас болон эд зүйлээ ашиглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)