Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэхэд зориулж мөнгөн хандив хүлээлгэн өглөө

Улсын хэмжээнд 19 аймгийн 232 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.  Аймгаар авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл,  Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байгаа юм.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэхэд зориулж 12.3 сая төгрөгийн мөнгөн хандивыг хүлээлгэн өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)