Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 18-30 насныхан их холбогджээ

Прокурорын байгууллага 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.

Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт нийт 306 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс 1.6 хувь нь 17 хүртэл, 2.9 хувь нь 45-аас дээш, 27.3 хувь нь 31-44 насныхан байгаа бол үлдсэн 66.6 хувь нь 18-30 насны хүмүүс байна.

Хүйсийн хувьд 86.5 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 73.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  89 хувь нь Нийслэлд, 11 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймагт бүртгэгджээ. 

Энэ төрлийн хэрэг 2022 онтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)