Нийтийн тээврээр дөрвөн удаа зорчих төлбөр 1000 төгрөг байна
- 2024-02-09
- Улаанбаатар
- 0
НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг.
2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа.
Сэтгэгдэл (0)