"Шувуу" ажиллагаа үргэлжилж байна
- 2024-02-14
- Нийгэм
- 0
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан “Э” гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо.
Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
"Шувуу" ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)