Балтийн тэнгисийн орнууд ОХУ-д эсэргүүцлээ илэрхийлэв

РИГА, 2024 оны хоёрдугаар сарын 15 /VOA/. ОХУ-ын Дотоод хэргийн яам Латви, Литва, Эстони улсуудын улстөрчдийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулсны дараа Балтийн тэнгисийн тус гурван улс дипломат шугамаар Москвад эсэргүүцлээ илэрхийлжээ. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, тус улс Украин руу довтолсны дараа эдгээр улсын эрх баригчид өөрсдийн нутаг дэвсгэр дэх Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудын ихэнхийг буулгасантай холбогдуулан Оросын тал дээрх алхмыг хийсэн байна. 

Тодруулбал, Эстонийн Ерөнхий сайд Кайя Каллас, төрийн нарийн бичгийн дарга Таймар Петеркоп, Литвийн Соёлын сайд Симонас Кайрис болон Латвийн парламентын одоогийн болон өмнөх гишүүд болох 60 орчим хүнийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ.

Латвийн Гадаад хэргийн яам уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ЕХ-той хамтран ажиллаж байгаа бөгөөд тус улсын иргэдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахыг зорьж байна гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Харин Литвийн эрх баригчид уг жагсаалтаас тус улсын улстөрчдийг хасахыг шаарджээ. Эстони улсын Гадаад хэргийн яам “дургүйцлээ илэрхийлсэн" бөгөөд тайлбар хийхийг Кремлиэс шаардсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (176.66.87.78)

    2024-02-15

    Эдгээр улсуудруу дайрах н...

  • (66.181.189.149)

    2024-02-15

    Сэтгүүлчид ээ, та нар АНУ-г шүтдэгээрээ АНУ-ын тухай л бичээч ээ!