Солонгост гэрээгээр ажиллах хүмүүсийг энэ сарын 26-29-ны хооронд бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-29-ны хооронд бүртгэнэ. Түүнчлэн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дээрх өдрүүдэд хийнэ. Шалгалтын бүртгэлийг Ehalamj.mn цахим сайтаар хийх юм. Түвшин тогтоох шалгалтаас нийт 4261 хүнийг сонгон авна.

Тухайлбал,

  • Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024 оны 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 23-ны хооронд
  • Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 28-ны хооронд
  • Гуравдугаар ээлжийн шалгалт 2024 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 6-ны хооронд болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудаснаас авах боломжтой талаар мэдээллээ.

Солонгост гэрээгээр ажиллах хүмүүсийг энэ сарын 26-29-ны хооронд бүртгэнэСолонгост гэрээгээр ажиллах хүмүүсийг энэ сарын 26-29-ны хооронд бүртгэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)