Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг “Долоогийн бүлэг” эрс зэмлэн буруушаав

БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 19 /Yonhap/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг шууд зөрчсөн үйлдэл гэж үзэж зэмлэн буруушаажээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өнгөрсөн есдүгээр сарын 13-нд Оросын сансрын буудал дээр хийсэн дээд хэмжээний уулзалтаар зэвсгийн наймааны талаар тохиролцоо хийсэн байж магадгүй гэсэн таамаглал гараад байгаа үед АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Итали, Японы Гадаад хэргийн сайд нар болон Европын Холбооны дээд төлөөлөгч дээрх мэдэгдлийг хийсэн байна.

 

Гадаад хэргийн сайд нар “мөн цөмийн болон баллистик пуужинтай холбоотой технологийг Умард Солонгост, мөн ОХУ-аас ердийн зэвсэг болон бусад давхар зориулалттай техник хэрэгслийг Умард Солонгост шилжүүлж болзошгүйд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлснийг” Мюнхений аюулгүй байдлын бага хурлын хүрээнд болсон “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.

 

Пёньян ОХУ-аас зэвсгийн технологи авсны хариуд Украин дахь Москвагийн дайнд ашиглах их буу, сумыг Орост нийлүүлсэн гэж сэжиглэж байна. Нэгдүгээр сард Цагаан ордноос мэдэгдсэнээр, Умард Солонгосоос Орост хэдэн арван баллистик пуужин нийлүүлсэн бөгөөд тэдгээрийн заримыг нь 12 дугаар сарын 30, нэгдүгээр сарын 2, 6-нд Украины эсрэг ашиглажээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)