Өсвөр насны охид нэгнийгээ зодсон гэх асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны охид нэгнийгээ зодсон байж болзошгүй мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар тодруулахад Баянгол дүүргийн 10 дугаар хороо ... хотхонд нэр бүхий хүүхдүүд хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодсон гэх асуудлыг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)