А.Одонбаатар: Голомт банк цэвэр ашгаасаа нийт 72.8 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Банкны салбарын цаг үеийн зарим асуудлаар Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатартай ярилцлаа.


-Арилжааны банкнууд аль хэдий нь 2023 оны санхүүгийн гүйцэтгэлээнийтэд мэдээлж, нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах шийдвэрээ танилцуулж эхлээд байна. Голомт банкны тухайд 2023 онд ашигт ажиллагаа өсөж, банкны цэвэр ашиг IPO зарлах үеийн төлөвлөгөөнөөс давсан талаар яриагаа эхэлье?

 –2023 оны хувьд Голомт банк ХК болсноос хойш хуанлийн жил буюу санхүүгийн бүтэн жилийн хугацаандүйл ажиллагаа явуулсан эхний жил байлаа. Бидний хувьдIPO хийж, олон нийтийн компани болохын тулдсүүлийн10 гаруй жилийн хугацаанд бэлдсэн учраас энэхүү суурин дээр Голомт банкныбизнес загвар, балансын бүтэц, ашиг орлогын харьцаа зохистойгоор бэхэжсэнжил болж өнгөрсөн байна. Банк бол эрсдэлийн удирдлагаа өндөр хэмжээнд хэрэгжүүлдэг байгууллага учраас эрсдэлийг зохистой хэмжээндудирдан 2023 онд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж, ялангуяа үнэт цаасны танилцуулгад тусгасан төлөвлөгөөгөө 44 хувиар давуулан биелүүлсэн буюубанкны жилийн эцсийн гүйцэтгэлээр татварын дараах цэвэр ашиг 80.3 тэрбум төгрөгөөр буюу 80 хувиар өсөж, 180.8 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл,Монголбанкны болон бусад шалгуур үзүүлэлтийг өндөр хувиар хангаж,үйл ажиллагаагаа ил тод тайлагнаж, цэвэр ашгаа ийнхүүнэмэгдүүлсэн нь хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадсан гэдгийн илэрхийлэл юм. Одоо бид дараа дараагийншатны үйл ажиллагааг хэрэгжүүлж, ногдол ашиг тараахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Сар шинийн баяртай зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт Голомт банкнаас ногдол ашиг хуваарилна гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр арилжааны банкнууд зэрэг шахуу IPO зарласан ч Голомт банк хоёр дахь жилдээ ногдол ашиг хуваарилах гэж байна.Энэ жилийн тухайд нэгж хувьцаандхэчнээн төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бэ?

-Голомт банк нээлттэй компани болсноор олон нийтээс 118.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байлаа. Энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгө банкны үйл ажиллагаанд хөшүүрэг болж, 2022 онд ашигт ажиллагаа 100.5 тэрбум (аудитын дараа 116.5 тэрбум )төгрөгт хүрсэн бөгөөд тухайн үед бид хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаад удаагүй байсан ч нийт хувьцаа эзэмшигчдээ цэвэр ашгаас тараасан. Тодруулбал, Компанийн тухай хууль, Голомт банкны дүрэмд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны2-р сарын 15-ны ээлжит бус хурлын шийдвэрээр Голомт банкны 2022 оны татварын дараах цэвэр ашгаас 40 хувийгмөнгөн хэлбэрээр буюу нэгж хувьцаанд 50 төгрөгөөр тооцон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж байлаа. Харин өнгөрөгч 2023 онд ашигт ажиллагаа2022оноос даруй 80 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээр нэгж хувьцаанд 90 төгрөг буюу нийт 72.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 14-ний ээлжит бус хурлаас гаргасан. Банкны бизнес ньнарийн хяналт зохицуулалттай явагддаг үйл ажиллагаа учраас ногдол ашиг хуваарилахтай холбоотой хүсэлтээ зохицуулагчбайгууллага руу илгээдэг бөгөөд одоогоорзөвшөөрлийг хүлээж байна.

-2022 болон 2023 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас тус бүр 40 хувийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Тэгэхээр 2024 оны цэвэр ашгаас ч гэсэн 40 хувийг ногдол ашигт хуваарилна гэж ойлгож болох уу?

 –Голомт банк анх олон нийтэд нээлттэй компани болохоорүнэт цаасны танилцуулга хийхдээ 2023 онд ашигт ажиллагааныхаа 40 хувийг ногдол ашигт хуваарилахаар тусгасан бөгөөд ТУЗ-ийн шийдвэр ч дээрх байдлаар гарсан учраас хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө амласан амлалтаа ийнхүү биелүүллээ гэж хэлж болно. Бидний нэг томоохон бахархал нь 2023 оны ашгийн төлөвлөгөө 126 тэрбум төгрөгөөс 40 хувийн ногдол ашиг хуваарилах буюу нэгж хувьцаанд бид 62 төгрөг хуваарилахаар төлөвлөж байсан бол ашигт ажиллагааны үзүүлэлтээ давуулан биелүүлснээрилүү их ашиг хуваарилах боломж гарсан явдал юм.  Харин2024 онд 50 хувийг олгохоор тусгасан тул энэхүү зорилтдоо хүрэхийн төлөө хичээн ажиллаж байгаа бөгөөд одоогийн санхүүгийн нөхцөл байдлаарэнэ зорилт биелэх бүрэн боломжтой гэж харж байна.

-Аливаа бизнесийн байгууллагын засаглал нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд томоохон үүрэгтэй байдаг шүү дээ.Голомт банкны засаглалын талаар яриагаа үргэлжлүүлье?

 –Аливаа байгууллага урт хугацаанд оршин тогтнох үндэс бол сайн засаглалтай салшгүй холбоотой. Засаглал нь ТУЗ-ийн манлайллаас шууд хамааралтай учраас Голомт банкны ТУЗ-ийн тухайд үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой, үр ашигтай явуулахад анхаарал хандуулан банкны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилладаг. 2018 онд“Дэлхийн жишиг Монголын банк” болох алсын харааг батлан хэрэгжүүлж эхэлснээрГоломт банк бүхий л үйл ажиллагаандаа, тэр дундаа ТУЗ-ийн хувьд зохистой засаглалын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шилдэг туршлагыг нэвтрүүлж, төгөлдөржүүлэхэд анхаарал хандуулсаар ирсэн байдаг. Арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн ТУЗ-ийн нийт 9 гишүүнтэйгээс банкны салбартаа хамгийн олон буюу Хараат бус 4 гишүүнтэй. Швейцарын хөрөнгө оруулагч ТУЗ-д мөн 1 суудалтай учир ТУЗ-ийн шийдвэрийн дийлэнх санал нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс ангид тогтолцоотой юм.

ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэдэг ойлголтод эдгээр 9 гишүүнээс гадна ТУЗ-ийн дэргэдэх хороодыг онцлох нь зүйтэй. ТУЗ нь нийт 4 байнгын үйл ажиллагаа бүхий хороотой. Эдгээр хороодын даргаар ТУЗ-ийнХараат бус гишүүд ажилладаг бөгөөд дийлэнх гишүүд нь ТУЗ-ийн Хараат бус гишүүд байх тогтолцоог бүрдүүлж ажилладаг. Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, эрх мэдэлд ТУЗ нь хараат бусаар чиглүүлэхээс гадна хянаж, баталгаажуулдаг бол энэ чиг үүргийг Голомт банкны аудит, эрсдэлийн удирдлагын хороо хэрэгжүүлж, гүйцэтгэлийг тогтмол үнэлдэг. Учир нь дээрх үйл ажиллагаа нь гүйцэтгэх удирдлага болон бусад нэгж, үйл ажиллагаанаас хараат бус гэдгээрээ онцлогтой. Дээрээс нь  Голомт банкдотоод аудитын үйл ажиллагаандаа нэр хүндтэй олон улсын байгууллагаар Хөндлөнгийнчанарын баталгаажуулалт хийлгэж, олон улсын Дотоод аудиторуудын институтийн Дотоод аудитын мэргэжлийн туршлагын Олон улсын стандарт (IPPF)-ыг бүрэн хангаж байнагэх сайн үнэлгээ авсан Монгол Улсын анхны байгууллага болсон. Мөн 2022 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэдээллийн аюулгүй байдлын ISO27001, Хувь хүний өгөгдөл хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах GDPR буюу Европын холбооны хувь хүний өгөгдөл хамгаалах тухай хуулийн шаардлага, Төлбөрийн картын аюулгүй байдлын PCI-DSS стандартын аудитуудыг амжилттай хийлгэсэн гэдгийг онцолъё.

-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн гээд та дурдлаа. Банк бол дата эзэмшигч нөлөө бүхий байгууллага учраас харилцагчдын мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгамддаг байх. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд хэрхэн ажиллаж байна вэ?

-Банкнууджил бүр мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд тогтмол хөрөнгө оруулалтхийдэг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах шинэ шийдэл, техник технологиудыг судалж цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулахаас гадна процессын зохион байгуулалт, дүрэм журмаараа харилцагчийн мэдээллийг хамгаалах, харилцагч нар, ажилтнуудад боловсрол олгох, өгөгдлийг хамгаалах чиглэлээр олон ажлыг банкнууд хийж байна.  Учир нь мэдээллийн аюулгүй байдал хангагдсан гэдгийг баталгаажуулахын тулд бидолон улсын стандарт, шаардлагуудыг хангах үүрэгтэй. Тийм ч учраас харилцагчийн хувийн, нууцлалтай болон эмзэг мэдээллийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт шаардлагын дагуу хамгаалдаг. Энэ нь зөвхөн харилцагчийн мэдээллийг хадгалах, хамгаалахаас гадна олон улсын байгууллагуудаас шаарддаг шалгууруудыг хангаж буй юм. Мөн системийн аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа эсэхийг олон улсын хөндлөнгийн мэдээллийн аюулгүй байдлын аудитын үйлчилгээ үзүүлэгч олон улсын аюулгүй байдлын аудитын байгууллагаар банкны системийн эмзэг байдлын үнэлгээг тогтмол хийж баталгаажуулдаг. Эдгээрийг хэрэгжүүлснээр хөндлөнгийн хүн манай банкны систем руу гаднаас халдах, “эвдэж” орох боломжгүй гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд Голомт банкны хамгаалалтын систем ямар түвшинд ажилладаг вэ гэдгийгсүүлийн жилүүдэд хийгдсэн олон улсын “Security operations maturity model” (SOMM)-ын дагуу Кибер аюулгүй байдлын үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээнээсбаталгаажуулж болно.

-Голомт банк одоогоос хоёр жилийн өмнө “Нээлттэй банк” стратегиа танилцуулж байхадтүлхүү дижитал шилжилт яригдаж байсан санагдаж байна. Энэхүү стратегийн хүрээнд ойрын үед хэрэгжүүлж буй үндсэн чиглэлээ хуваалцахгүй юу?

 –Голомт банкны “Нээлттэй банк” стратеги нь хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ бусадтай хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байна гэсэн агуулга л даа. Бүр тодруулбал “Бид өрсөлдөгчид биш хамтрагчид” гэсэн суурь зарчмыг баримтлан бизнесийн байгууллага, төрийн байгууллага, технологийн болон финтек компаниудтай бүгдтэй нь дижитал шилжилт, инновацад тулгуурлан нээлттэй хамтран ажиллаж байна.

Голомт банк сүүлийн 10-аад жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа 50орчим хувийг томоохон бизнесийн байгууллагууд, мөн 50 хувийг иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглүүлэнтэнцвэртэй байдлыг ханган ажиллаж байсан бол “Нээлттэй банк” стратегийг хэрэгжүүлж эхэлснээрМонгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 89 мянга гаруй аж ахуй нэгжийн  97 хувийг бүрдүүлэгч жижиг, дунд бизнесүүд рүү түлхүү анхаарал хандуулж эхэлсэн гэж хэлж болно.Түүн дотроо дотоодын бизнес эрхлэгчдийн 37 хувийг,жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувийг эзэлдэг эмэгтэй бизнес эрхлэгчдээ санхүүгийн хувьд дэмжин, тэдэнд тохирсон бизнесийн орчин, бодит дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа.Хамгийн сүүлийн жишээгээр 2023 онд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулан сурталчлахзорилгоор МҮХАҮТ-тай хамтран “Women owned” тохирлын тэмдгийг зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тодорхойлох, тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, аливаа бодлого, стратегийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдсэн. Энэ ажил эхнээсээ биеллээ олж, зарим бүтээгдэхүүний шошго дээр уг тохирлын тэмдгийг байршуулсан нь хэрэглэгчдэд аль хэдий нь танигдаж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

-Голомт банкны цаашдын алсын хараа, дунд хугацааны стратеги хаашаа чиглэж байна вэ?

-Банкны алсын хараа, дунд хугацааны стратегитай холбогдуулан дараахчиглэлээр онцолмоор байна. Нэгдүгээрт, Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаас хойш байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, тогтвортой санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарсаар ирсэн.Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын нийт 40 гаруй төслийн зээлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, байгаль орчин, нийгэмд үзүүлэх эерэг үр ашгийг нэмэгдүүлэн ажиллаж байна.Тодруулбал, 2023 оны байдлаар банкны салбарын нийт ногоон зээлийн багцын 22.9 хувийг Голомт банк бүрдүүлжээ. Харин хамтын ажиллагааны хүрээндОлон Улсын Санхүүгийн Корпорац болон олон улсын банк, санхүүгийн томоохон байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангуудаас нийт 127.7 сая ам.долларын санхүүжилт татсан бөгөөд цаашид ч санхүүжилтийн хэмжээг өсгөн нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хоёрдугаарт,бид дээрдурдсанчлан тогтвортой санхүүжилтийг үр дүнтэй дэмжихийн тулд хүчин чадлаа сайжруулж, ажилтнуудаа чадавхжуулах шаардлагатай.Голомт банкны “Нээлттэй банк” стратеги, дижитал шилжилтийн суурь нь хүн буюу ажиллаж буй чадварлаг ажилтанбөгөөд хамгийн шилдэг хүний нөөцийг бүрдүүлж чадсан салбар бол банкны салбарбайдаг.Энэ ч үүднээс“Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн ёс зүйтэй, банкны үнэт зүйлд суурилсан, ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгонурт хугацаанд, тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлзэн ажилладаг.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг бид 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас Голомт банк анхлан авч байсан бол 2023 онд амжилтаа дахин бататгаж, уг батламжийг хоёр жил дараалан авсан анхны байгууллага болсон нь бидний баримталж буй ажилтан төвтэй хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл гэж харж байна.

Гуравдугаарт, хүний оролцоогүйгээр хийгддэг хиймэл оюун ухаанд суурилсанбүтээгдэхүүн үйлчилгээбанк, санхүүгийн салбарт хурдацтайгаар өөрчлөлт дагуулж байгааг та, бид мэднэ.Голомт банкны тухайд  сүүлийн жилүүдэд их өгөгдөл, ахисан түвшний анализзэрэгорчин үеийн технологийншийдлүүдийг ашигласан дижитал банкны үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийж, инновацнэвтрүүлсэн байдлаараа салбартаа тэргүүлж, цаашлаад  Монгол Улсын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьж ажиллаж байна.

Эцэст нь Голомт банкны санхүүгийн төсөөллийн талааронцолъё. Голомт банкны үнэт цаасны танилцуулгад 2026 он хүртэлх санхүүгийн голлох үзүүлэлтүүдийн зорилтоор нийт хөрөнгийг 22 хувиар, нийт зээлийг 20 хувиар, нийт харилцах, хадгаламжийг 20 хувиар өсгөхөөртөсөөлсөн. Өсөлтийн прогнозоор ашигт ажиллагааг2025 онд 188 тэрбум төгрөг, 2026 онд 209 тэрбум төгрөгт хүргэх төсөөлөлтэй байгаа. Ямартаа ч 2023 онытатварын дараах цэвэр ашиг 180.8 тэрбум төгрөгт хүрч, IPO хийх үеийн санхүүгийн төсөөллөөр цэвэр ашгийн хэмжээг 44 хувиар давуулан биелүүлсэн таатай мэдээтэй байгаа тул ирэх жилүүдэдашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд хичээл зүтгэл гарган харилцагчид, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэн ажиллах болно.

 

Нээлттэй ярилцсан танд баярлалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)