“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд энэ онд 22 блокын дулаалгын ажил хийгдэнэ

Улаанбаатар хотын угсармал барилгыг дулаалж, засан сайжруулах төслийг Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ЗАА, НАМА дэмжлэгт төслийн хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлэхээр болсон.

Тэгвэл тус төслийн Монгол дахь орлогч дарга, төслийн удирдагч, хатагтай Дуньяа Хоффман болон төслийн багийнхантай уулзаж, ярилцлаа. Өнөөдрийн байдлаар дээрх төсөлд хамрагдахаар манай дүүргийн 13 байрны (43 блок) оршин суугчид гарын үсэг зураад байгаагаас энэ онд 22 блокын дулаалгын ажил хийгдэхээр болсон юм. Иймд төслийг хэрэгжүүлэхэд дүүрэг орон нутгийн зүгээс хэрхэн яаж хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцож, бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Баянгол дүүргийн хувьд 82 хувь нь байшин хороолол бөгөөд 1000 гаруй орон сууцны барилга байдгаас 270 байр нь дулаан алдагдал маш их гэсэн судалгаа гарсан юм. Дээрх дулааны алдагдал ихтэй орон сууцны дийлэнх нь 1978-1982 онд баригдсан угсармал байрууд бөгөөд иргэдтэй уулзах үеэр яаралтай дулаалж өгнө үү гэсэн саналыг хэлдэг юм. Харин оршин суугчид 100 хувь санал нэгдэж, дээрх төсөлд хамрагдсан тохиолдолд орон сууцны хананы дулаалгаас гадна дээврийг шинэчлэн дулаалах, холигч насос, дулаан хэмжигч тоолуур зэргийг суулгах цаашлаад тухайн байрны үнэ цэнэ илүү нэмэгдэх боломжтой юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)