Өндрийн хязгаарлалт унаж хотын төв рүү чиглэсэн замын ачаалал нэмэгдсэн нөхцөл байдалтай байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унаж хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 эгнээ хаагдсанаас ачаалал нэмэгдсэн нөхцөл байдалтай байна.

Тухайн зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авч байгаа болно.

Тухайн хэсгийг сонгож хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж аюулгүй хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)