Удаан хугацааны хадгалалтад байсан техникүүдийг богино хугацаанд засварлаж, үйлчилгээнд гаргахаар боллоо

Улс орон даяар хаваржилт хүндэрч, Засгийн газрын тогтоолоор аймгуудад шуурхай бүлэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид 12 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байна.

12 аймагт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүндээ хүч нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар удаан хугацааны хадгалалтад байсан зарим нэгж техникүүдийг богино хугацаанд засварлаж, үйлчилгээнд гаргахаар боллоо.

Үүний эхлэл болгож Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удаан хугацааны хадгалалтад байсан “Урал”, “Зил-131” зэрэг 16 нэгж техникийг 2 дугаар сарын 21-ний энэ өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 011 дүгээр засварчин дайчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр засварлаж эхэллээ. ЗХЖШ-ын даргын тушаалаар Засвар үйлчилгээний шуурхай бүлэг байгуулагдсан бөгөөд тэд богино хугацаанд буюу 2-3 хоногтоо багтаан засварлаж, үйлчилгээнд гаргахад бэлэн болгох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)