Эрүүл мэндийн салбарынханд процессын дахин инженерчлэлийн талаар мэдээлэл өглөө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Эрүүл мэндийн яам хамтран энэ сарын 23-нд “Процессын дахин инженерчлэл” сэдэвт уулзалтыг ЭМЯ-нд зохион байгууллаа.

Уулзалтаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж албан хаагчдын хамт “Процессын дахин инженерчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, түүний харьяа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, зарим аймгийн Эрүүл мэндийн газарт хийх процессын дахин инженерчлэлийн талаар танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, орон нутаг дахь Эрүүл мэндийн газарт болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийх шийдвэр гарсан. Энэ дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/11, А/11 дүгээр хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарын зарим байгууллагад процессын дахин инженерчлэл хийхэд шаардлагатай мэдээ мэдээлэл, баримт, судалгааг нэгтгэн бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.  

Төрийн байгууллагад хийх процессын дахин инженерчлэлийн зорилго нь төрийн үйлчилгээний чанар, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх; иргэд (үйлчлүүлэгч) болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, процесс суурьтай, оновчтой, үр дүн, үр ашигтай засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.189.149)

    2024-02-26

    Монголчууд өнөө цагт хэд хэдэн гадаад хэлтэй болж, эмийн зааврыг олон хэл дээр харьцуулан уншаад, интернетээс эмчилгээний арга барилыг гуугэлдээд олж авч чаддаг болсон шүү. Монголын их эмч нар аа, та нар бид нарыг алж чадахгүй болсон шүү.