Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна
- 2024-02-28
- Нийгэм
- 0
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Сэтгэгдэл (0)