Visa брэндийн карт эзэмшигчдэд зориулсан “Парис руу аялъя” урамшуулалт аян эхэллээ
- 2024-02-29
- Сурталчилгаа
- 0
2024 оны зуны олимп зохион байгуулагдах Парис хотыг зорих ээлжит тасалбар “Парис руу аялъя” картын урамшуулалт аян зарлагдлаа. Урамшуулалт аяны хүрээнд 2024.02.26-2024.05.30-ны хооронд Голомт банкнаас гаргадаг Visa брэндийн бүх төрлийн картын харилцагчид гүйлгээ хийх бүрдээ сугалаа авч, Парис хот руу ХОСООРОО аялах эрхийн ялагч болоорой.
Та өөрийн Visa картыг ашиглан дараах нөхцөлийг биелүүлээд урамшуулалд хамрагдах боломжтой.
- Голомт банкны ПОС дээр картаа уншуулах – 100,000₮ тутамд 1ш сугалаа
- SocialPay аппликэйшнээр картаа сонгон гүйлгээ хийх – 100,000₮ тутамд 1ш сугалаа
- Гадаадад картаа уншуулах, гүйлгээ хийх– 100,000₮ тутамд 2ш сугалаа
- Олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийх – 100,000₮ тутамд 2ш сугалаа тус тус олгоно.
Санамж: Олон улсын гүйлгээний дүнг тухайн үеийн вальютын ханшаар тооцон 100,000₮-тэй тэнцсэн тохиолол бүрд 2ш сугалаа олгоно.
Урамшуулалт аяны ялагчийг 2024.06.03-ны өдөр Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд тохирлын арга хэмжээтэй холбоотой мэдээллийг бид цаг тухай бүрд нь хүргэх болно.
Харин та өөрт үүссэн сугалааны тоо, сугалааны дугаар болон бусад мэдээллийг Loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр дамжуулан шалгах боломжтой.
Голомт банкнаас гаргадаг Visa брэндийн карт эзэмшигч та картаараа дотоодын болон олон улсын гүйлгээ хийгээд хүн төрөлхтний түүх соёлын төв, үзэсгэлэнт Парис хотоор аялах боломжоо битгий алдаарай.
Голомт банк таны санхүүгийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэх нөхцөл, загвар бүхий Visa брэндийн картыг хамгийн олон төрлөөр санал болгож байна. Харин та хараахан харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж, Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн картын мэдээлэлтэй танилцан картаа онлайнаар захиалж авах боломжтой.
Мөн Голомт банкнаас “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг яг одоо хэрэгжүүлж байгаа тул эрхэм харилцагч та санхүүгийн дархлаагаа дэмжиж, хуримтлалдаа хөрөнгө оруулаад тус хадгаламжийн аянд давхар хамрагдаарай.