Орон нутагт эмч дутагдалтай байгаа учир 318 резидент эмчийг томилон ажиллуулна
- 2024-03-01
- Нийгэм
- 0
УОК-оос зудын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ олон нийтэд хүргэв. Зудын нөхцөл байдлыг арав хоног тутам шинээр гаргаж байгаа бөгөөд хамгийн сүүлд II/20-нд гаргасан мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 139 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудын байдалд орж, нийт мал сүргийн 3.1 хувийн хорогдолтой байна.
Хүн хүчний дутагдалтай малчин өрхийн судалгааг гаргахад гурваас доош ам бүлтэй 1408 малчин өрх байгаа бөгөөд эдгээр өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллана. Түүнчлэн малчин айлын хүүхдүүд гэртээ харьж эцэг, эхдээ туслах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЕБС-ийн III улирлын амралтыг уян хатан байдлаар зохицуулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт олгохоор шийдвэрлэжээ. Зудтай аймаг, сумдын малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутаж байгаа тул 318 резидент эмч нарыг томилон ажиллуулахаар Эрүүл мэндийн сайд тушаал гаргасан талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээллэл өгөв.
Сэтгэгдэл (0)