1072 хувьцаа эзэмшигч иргэдэд 256,000 төгрөгийг ирэх сарын 8-ны дотор багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
- 2024-03-04
- Нийгэм
- 2
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 оны ногдол ашиг болгож, 1072 хувьцаатай иргэдэд 104,000 хүртэлх төгрөгийг иргэдэд шилжүүлсэн билээ. Тэгвэл тус компани 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд 285000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
ЗГХЭГ-аас мэдээлснээр ногдол ашгийн татварын дараах дүн буюу 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгох юм байна.
Дашрамд 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Сэтгэгдэл (2)
Зочин (66.181.177.217)
Оюутолгойн ордын баялгийг ухаж зөөгөөд 10 гаруй жил болоход Монгол улс 34%-ийн ногдол ашгаа огт аваагүй байна. Засаг олон солигдовч Оюутолгойд юу ч өөрчлөгдсөнгүй. Монгол улс 34%-ийн ногдол ашгаа 2038 онд авч магадгүй гэж байгаа боловч Оюутолгойн олборлолт 2028-2030 онд оргилдоо хүрч, 2040 гэхэд гол баялгийг нь олборлож дууссан байх аж. Хэрэв энэ хугацааг л өөрчлөхгүй бол Монголын ард түмэн Оюутолгойн ашгаа хүртэж чадахгүй.
Udaan (59.153.86.19)
Хүүхдийн мөнгийг ямар дансд орох вэ.аль нэг бирждээ бүртгүүлхүү