Монгол Улс дахь эмэгтэйчүүд, охидын амь насыг хөнөөх гэмт хэргийн статистик үзүүлэлтийг тооцох аргачлал боловсруулна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Статистикийн газартай хамтран хэрэгжүүлж буй Ази, Номхон далайн бүс дэх гэмт хэрэг, эрүүгийн эрх зүйн статистикийн төсөл (UNODC-KOSTAT) болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь сургалтын төв (UN WOMEN CoE)-тэй хамтран “Монгол Улс дахь эмэгтэйчүүд, охидын амь насыг хөнөөх статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал” боловсруулах судалгааны төслийг эхлүүллээ.

Судалгааны төслийг танилцуулах уулзалтыг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулсан бөгөөд уулзалтад Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний статистикийн хороо болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллага, хууль зүйн их, дээд сургууль, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэхүү аргачлал нь эмэгтэйчүүд, охидыг хөнөөж буй гэмт явдлын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тодорхойлох, статистик өгөгдлийг цуглуулахад дэлхийн улс орнуудад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгыг агуулжээ. Мөн энэ төрлийн гэмт явдлыг сэдэлжүүлэгч үндсэн хүчин зүйлийг илрүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга замыг оновчтой тодорхойлоход түлхэц үзүүлэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)