“Музейн нээлттэй өдрүүд”-д хүүхэд, багачуудын оролцоо хамгийн өндөр байна
- 2024-03-05
- Нийгэм
- 0
Монгол орон даяар “Музейн нээлттэй өдрүүд”-д хүүхэд, багачуудын оролцоо хамгийн өндөр байна. Улсын хэмжээнд 3-р сарын 4-ний байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн 35 музейг 68,821 хүн үзсэнээс 42.22 хувь буюу 29,101 нь хүүхэд, багачууд байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 0-16 насны хүүхдэд төлбөргүй үйлчилдэг тул хүүхдүүд та бүхэн жилийн аль ч улиралд анги, хамт олноороо, гэр бүлээрээ музей үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)