Монголын үндэсний музейн ажилчид салбарын сайд Ч.Номинг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардлаа
- 2024-03-06
- Нийгэм
- 0
Соёлын сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон тухай Монголын Үндэсний музейн хамт олон мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурал хийсэн албан тушаалтнууд "Монголын үндэсний музей бол мэргэжил аргазүйгээр хангадаг дүн шинжилгээний байгууллага. Эрдэм шинжилгээний төв байгууллага. 2023 онд Энхбат захирлыг томилсон үйлдэл нь төрийн албаны тухай олон хууль нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг зөрчөөд байна. Манай эрх баригчдын хэлдгээр мерит зарчим алга. Түр орлон гүйцэтгэгч байхад түр орлонгоор сольж тавьсан нь өөрөө хууль дүрэм зөрчиж байна. Хоёр байгууллагыг хавсран удирдаж байгаа маш буруу юм. Албан харилцаа доголдож, хяналтын систем алдагдана. Тиймээс энэ хууль бус үйлдлээ зогсоохыг шаардлаа" гэв.
Бид бүхэн Ч.Номин сайдын шийдвэрийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүлсэн ч үл ойшоосон байна. Бас музейд хяналтын шалгалт оруулж ажилчдаас хөтөлсөн байцаасан шинжтэй асуулт асуусан нь тодорхой хуулийг зөрчсөн. Албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хяхан хавчиж дарамт учруулсан гэж бид үзэж байна. Доктор С.Мөнхтогоо "2008 онд сургуулиа төгсөөд дээрх музейд ажилд ороод 15 жилдээ ажиллаж байна. Байгууллагын удирдлагууд хэд хэдэн удаа солигдсон. Мэргэжлийн хүмүүс ажиллаж байхад ажил байдлыг нь ойлгох, мэргэшихэд нарийн мэргэжлийн ажилтнуудыг ойлгох ёстой байтал улстөрийн хүрээллээр өөрийнхөө таньдаг ойрын хүнээ томилдог. Тиймээс энэ үйлдлийг эсэргүүцэж, мэргэжлийн хүнийг нь томилохыг шаардаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)