Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн хэргийг илрүүллээ
- 2024-03-07
- Нийгэм
- 0
Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сургуулиа тараад явж байсан бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх хэргийг 41 настай, эрэгтэй үйлдсэн болохыг олж тогтоон, хохирогчийн гар утсыг олж хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг сургуульд биечлэн хүргэж өгч авч байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш нар хүүхдүүдэд заавар, зөвлөмж өгөх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна
Сэтгэгдэл (0)