Өчигдөр өдөр ихэнх нутгаар хүйтний эрч 1-8-н хэмээр суларчээ

 

2024 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 03 дугаар сарын 07-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргаст 46.0 см, Сагилд 43.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0-40.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0-35.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Архангайн Батцэнгэл, Төв аймгийн Борнуурд 28.0 см, бусад хэсгээр 0.0-27.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Сүхбаатар аймгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-0.2 мм ялимгүй цас орсон байна. Бусад нутгаар цас ороогүй.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар хүйтний эрч 1-8-н хэмээр суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-9 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-13 хэм, бусад нутгаар 14-20 хэм хүйтэн байв. 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 4-6 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм хүйтэн хоносон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)