Шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна


Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарах тул уулархаг нутгаар орсон цас, мөс хайлж, шар усны үер болон уруйн үер буух нөхцөл бүрдээд байна.

Халиа урсах, цас мөс хайлж шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд хашааны гадна тал, ойр орчмын цас мөсөө цэвэрлэж зөөх, шуудуу ухах, шороон далан босгож шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг анхааруулъя.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)