Ж.Байдены сонгуулийн штаб 24 цагийн дотор 10 сая доллар цуглуулжээ
- 2024-03-11
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 11 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо байдлын талаар Конгресст үг хэлсний дараа 24 цагийн дотор 10 сая доллар цуглуулсан гэж түүний сонгуулийн штаб ням гарагт мэдэгджээ.
Ж.Байден илгээлтээ сонсгохдоо Д.Трампыг Америкийн ардчилалд аюул учруулж байна гэж буруутгасан юм. Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитол руу дайрсан тухай үнэнийг нуун дарагдуулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжсэн гэж буруутгажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо нөхцөл байдлын талаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Конгресст үг хэлсэн бөгөөд 68 минут үргэлжилсэн байна.
Nielsen төвийн мэдээлснээр, улс орныхоо нөхцөл байдлын талаар хэлсэн Ж.Байдены үгийг телевизийн 12 сувгаар 32.2 сая орчим хүн үзсэн нь өнгөрсөн оныхоос 18 хувиар илүү байна. Энэ тоонд стримингийн үйлчилгээ, нийгмийн сүлжээ болон бусад платформуудын хэрэглэгчдийг оруулаагүй аж.
Ж.Байдены сонгуулийн төв штаб гол муж улсуудад 30 сая долларын сурталчилгааны кампанит ажил эхлүүлснээ бямба гарагт зарлажээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)