Баянгол дүүргийн 20, 29-р хороонд байрлах ТҮЦ-үүдийг эхний ээлжид нүүлгэнэ

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр 1-34 хороонд байрлах Түргэн үйлчилгээний цэг(ТҮЦ)-үүдийн судалгааг гаргах, нүүлгэн шижлүүлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд өгсөн.

Тэгвэл дүүргийн нутаг дэвсгэрт нийт 176 ТҮЦ байна гэсэн судалгаа гарсан бөгөөд холбогдох хэлтсүүд хамтран эхний ээлжид 20, 29-р хорооны нутаг дэвсгэр буюу Энэбишийн өргөн чөлөө дагуу байрлах 60 ТҮЦ-ийг нүүлгэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.  
 

Түүнчлэн дүүргийн авто үйлчилгээ болон дугуй засварын газруудад хяналт шалгалт зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Хороодын Ажлын албатай хамран орчны 50 метр хог, цас цэвэрлэх, хаягдал дугуйг зайлуулах ажлыг зохион байгуулсан байна.

 

 Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 760 метр хайс, хашлага байршууллаа

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс дүүргийн хэмжээнд тэмдэг, тэмдэглэгээ, хашлага шинэчлэх, шинээр тавих шаардлагатай тоо, хэмжээ байршлын судалгааг гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн нутаг дэвсгэрт нийт 760 метр хайс, хашлага байршуулсан байна. Тодруулбал, 17-р хороо, Энэбишийн өргөн чөлөө дагуу 30, 28-р сургууль, Хасбаатарын гудамж дагуу 450, Дилав хутагт Жамсранжавын гудамж Эрүүл мэндийн төвийн орчим 280 метр хайс хашлага байршууллаа.

Халиа тошин, далан сувгийн цэвэрлэгээг хийж байна  

Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд шар усны үер болж болзошгүй 4 дүүрэг байгаа. Хэдийгаар Баянгол дүүрэгт шар усны үер болох эрсдэл бага ч нийслэл болон дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн 11, 23 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах 7100м2 талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мөн дээрх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 3 байршилд 10,5км далан сувгийг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгээд байна гэсэн мэдээллийг өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.88.130)

    2024-03-11

    Яаж өчүүхэн Түцнээс орлого олох вэ? Орон сууцны хороололд түрээсийн ханш тэнгэрт хадсан тул ТҮЦ-нийхэн орон сууцныхныг судалж, араас нь гүйж байгаа юм.