Ерөнхий боловсролын сургууль болон хороодын нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт сургалтад хамрууллаа
- 2024-03-11
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүрэг 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын санаачлагаар дүүргийн ЗДТГ, Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн төв хамтран дүүргийн 1-34 хороо, өрхийн эмнэлэг, сургуулиудын “Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах’’ сургалтыг (2024.03.05) зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 77 байгууллагын нийгмийн ажилтан, сэтгэл зүйч хамрагдаж,
- Сэтгэцийн эрүүл мэнд түүнээс иргэн өөрийгөө хэрхэн хамгаалах тухай болон Стресс менежмент сургалтыг СЭМҮТ-ийн дэд захирал, Сэтгэл засалч эмч, Доктор Н.Алтанзул,
- Хүүхдийн хорт хавдрын тухай ойлголт, Хавдартай хүүдэд тулгарах боловсролын асуудал ба шийдлийн талаар ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч, Б.Батдулам,
- Мэргэжлийн зарчмууд ба ёс зүйд холбогдох хууль эрх зүйн зарим асуудлууд сургалтыг МУБИС-ийн Нийгмийн ажил аргазүйн тэнхимийн багш Доктор Т. Булганзаяа нар зохион багуулж, сургалт арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө. Сумъяабаатар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Сэтгэл засалч эмч, доктор Н.Алтанзултай уулзаж, өмнө нь хамтран хэрэгжүүлсэн ажил болон цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)