Замын хөдөлгөөн зохион байгуулалтыг түр хугацаагаар өөрчлөн зохицуулна
- 2024-03-13
- Улаанбаатар
- 0
Замын хөдөлгөөн зохион байгуулалтыг түр хугацаагаар өөрчлөн зохицуулна.
Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.
Жолооч та бүхэн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсье.
Сэтгэгдэл (0)