Шар усны усанд суусан автомашиныг татан гаргажээ
- 2024-03-13
- Нийгэм
- 0
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 22-ын товчооноос Тахилт руу явах замд шинэ замын нүхэн гарц дотор ачааны автомашин /портер/ усанд суусан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 км замыг туулан 03:12 цагт очиход иргэн Б-ийн “Hyundai Porter” загварын ачааны автомашин шар усны усанд суусан байсныг 25 минут ажиллаж татан гаргажээ.
Сэтгэгдэл (0)