Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг ачааллын үед гурван эгнээ болгож явуулахад энгийн үеэс эрс өөр, ачаалал багассан

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалттай холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албанаас өнөөдөр Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, иргэдийг тайван байдлаар хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэх эрх, үүрэгтэй.

Тус хуулийн 8.1-д замын хөдөлгөөний хэвийн аюулгүй байдлыг хангах зорилгоор урсгал чиглэлийг өөрчлөх, хаах эрх үүрэгтэй. Тиймээс гуравдугаар сарын 12-ны 17:50-19:20 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл хойноос урагш чиглэж буй 2 км замын хөдөлгөөний хоёр эгнээг гурав болгосон.

Олимпын гудамжтай холбоотойгоор "Шангри Ла"-ийн уулзвараас урагшаа И-мартын уулзвар хүртэл 1.7 км газарт замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор эсрэг талын урсгалын нэг хөдөлгөөнийг сөрүүлж, ачааллыг сийрэгжүүлэх зохион байгуулалт хийсэн.

17:50 цагт Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг гурван эгнээ болгож, хойноосоо урагш чиглэлд явуулахад 18:40 цагийн үед ямар нэгэн байдлаар энгийн үеэс эрс өөр, ачаалал багассан.

Үүнийг 30 минутаар сунгаж үзэхэд Уулын зам, Зайсангийн замын орчимд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг 19:30 цагт авч, 20:45 цагт хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн.

Нэгэнт үүссэн хөдөлгөөний ачааллыг сийрэгжүүлэх чиглэлээр ажиллаж 21:40 цагт байхгүй болсон. Энэ зохицуулалтыг хийхээс бусад үед замын хөдөлгөөний ачаалал 22:00 цагт хэвийн болдог. Баяр ёслолын үед энэ ачаалал 23:00 цаг хүртэл сунгагддаг.

Өчигдрийн урсгалынхаа дагуу өнөөдөр 07:00-07:30 цагт замын хөдөлгөөний зураг авалт хийсэн. Ингэхэд 08:26 цагт Улаанбаатар хот руу орж ирэхэд хамгийн их ачаалал үүсгэдэг цэг болох Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжны орчимд ямар нэгэн замын ачаалал байхгүй болсон.

Маш богино хугацаанд ачааллыг давчихад замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаалал сийрэгжинэ гэж харж байна. Хэрэв үр дүнтэй байвал цаашид тогтмолжуулна гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (129.205.113.185)

    2024-03-14

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00