Аймаг, сум, багийн малчдад үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх ажыг зохион байгуулж байна
- 2024-03-13
- Нийгэм
- 5
Хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэвлэлд мэдээлэл өглөө. Өнөөдрийн нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт өвөлжилт хүндрээд байна.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар тэжээлийн буудайг хаваржилт хүндэрсэн аймаг сумдад олгох хуваарийн дагуу 12 аймагт нийт 6447 тонн буудайг малчдад хүргэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн 60 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгох 9.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэсний хүрээнд эхний ээлжинд Эрүүл мэндийн сайдын А/104 дугаар тушаалаар 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн машиныг олгоод байна.
Улсын хэмжээнд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 3,9 сая толгой малын зүй бус хорогдол гарсан нь нийт малын 6.1 орчим хувийг эзэлж байгаа юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаваржилтыг хүндрэл багатай даван туулах, шар усны үер болон халиа тошин үүсэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.
Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа. Сэтгүүлчдийн зүгээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртсөн иргэдэд Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн талаарх асуултад хариулт өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртөж, түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Галд өртсөн орон сууц, иргэдийн эд хөрөнгийг асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа шийдвэрлэнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл (5)
(66.181.161.246)
Туслам хаагуур явад бн аа ямар айл өгөд байна аа бас малчин айл өрхийг ялгавалагүй байвал зүгээр бна адьлхаан хүнд бн шүү дээ
(202.55.188.97)
ter tuslamj geed bga 5kg guril 3kgbudaa ogson ymar aildn 710000k ogson ym be
(122.201.31.25)
энэ тусламжийг авсан хүн байгаа юм уу. хүн болгон л асууж бна .ямар айльд нь өгсөн юм бол до
DR. ADITYA (129.205.113.185)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
uugnaa (202.126.90.66)
ene malchidiin tuslamj malchid bid nart yuch iregvi ee ymar malchidn awdag yum be bvv med ter 710k awsan hvn alga
Хоосон байна
Хоосон байна