Сүүлийн өдрүүдийн дулааралтаар цас эрчимтэй хайлж байна
- 2024-03-14
- Нийгэм
- 0
Энэ сарын буюу 2024 оны 3 дугаар сарын 10 өдрийн байдлаар нийт нутгийн 63% цасан бүрхүүлтэй байсан ба сүүлийн өдрүүдийн дулааралтаар цас эрчимтэй хайлж байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)