Нийт хорогдсон малын ихэнхи хувийг хонь, ямаа эзэлж байна
- 2024-03-14
- Нийгэм
- 3
Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өссөн байна. Малын төрлөөр нь авч үзвэл хонь 1.7 сая, ямаа 1.3 сая, үхэр 332.0 мянга, адуу 183.5 мянга, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.0 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна.
2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд оны эхний малд эзлэх том малын зүй бус хорогдол 5.4 хувьд хүрчээ. Аймгаар нь харвал Сүхбаатарт аймагт 1.0 сая том мал буюу оны эхний малтай харьцуулахад 26.4 хувь нь хорогдсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (3)
(202.126.91.62)
Сүхбаатар аймагт зудтай хүнд байгаа сумдад малын хорогдолгүй шахуу малчид зөндөө л байна, эзнээсээ л болдог юм байна, элдэв шалтаг хэлж бусдад буруу өгөх гээд яахав бэлтгэлээ л сайн хангах хэрэгтэй юм байна шүү
Домо (66.181.188.183)
Үе үеийн төр мал мах түүхий эдийн экспортод квот мэтийн хориг саад тавьсаар 2000,2010онуудад болсон МАА д учруулсан зуны хохирлыг 2023-2024 онд дахин давтлаа. Малчдаа !!! Ийм өчүүхэн хувиа хичээсэн сэтгэлгүй мунхаг хүмүүсийг бурхан гуйсан ч дахин бүү сонгоорой. Та нарын хохь шүү
Tsendsuren (122.201.31.164)
Iimd turiin tusheed mani malchdiinhaa zeelnees tal huvilj tulj ugch tuslnuu gej husmeer bn