Колорадо муж орчимд хүчтэй цасан шуурга шуурч, цасны хэмжээ ойролцоогоор 1.2 метрт хүрчээ
- 2024-03-15
- Дэлхий
- 0
АНУ-ын төвийн нутгаар өчигдөр хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас оржээ. Үүний улмаас Колорадо мужид олон тооны сургууль, компани, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна. Түүнчлэн 100 мянга гаруй оршин суугч тог цахилгаангүй болсон аж. Өчигдөр /2024.03.14/ үдээс хойш Денверийн олон улсын нисэх онгоцны буудал руу чиглэсэн 800 гаруй нислэг цуцлагдсан гэж FlightAware агентлагаас мэдээлэв.
Сонирхуулахад, өчигдөр орсон цасны хэмжээ 1219,2 мм хүрсэн нь жирийн үед нэг сарын турш ордог хур тунадасны хэмжээтэй дүйж байгаа юм.
Орчуулсан Б.Гэрэлзаяа ОБЕГ
Эх сурвалж: https://edition.cnn.com/2024/03/14/weather/storms-gorilla-hail-snow-denver-climate/index.html
Сэтгэгдэл (0)