Капитализм ба эрх чөлөө
- 2024-03-20
- Нийтлэл
- 0
Төрийн мөнгө гэж угаасаа байгаагүй татвар төлөгч иргэдийн мөнгө, эрдэс баялагийн орлогоор эрх мэдэлтнүүд тансаглан зогсоо зайгүй хэлж мэдэхээргүй тоон дүнтэй хулгай дээрэм хийж буйг бид харж байгаа.
Капитализм бол эрх чөлөө
Манай улс коммунист нөлөө, социал демократ социалист схем, фашист хяналт, нацист ялгаварлан гадуурхалд живэх янзтай.
1.Коммунистууд хувийн өмчийг хурааж төрд овоолдог.
2.Овоолсоныг нь социалистууд хулгайлж дээрэмддэг,
3.Фашистууд тэр тонуулчдыг тоо бүрэн хамгаалж, нийгмийг айдаст автуулдаг.
4,Нацистууд цэвэр бохир цус ярьж ялгаварлан гадуурхаж хүмүүсийг заналхийлдэг.
1.Салхитын мөнгөний ордоос эхлүүлэн хувьд байсан олон олон өмч бизнесийг коммунист аргаар булаасан.
2.Булаасан дээрээ нэмээд 60 тэр бум, ЖДҮ, Төмөр зам, ХБанк, Нүүрсний гээд гэмт үйлдлүүд ар араасаа шил даран овоорч хэдэн их наядаар нь эрх мэдэлтнүүд цөлмөсөн.
3.Авилгатай тэмцэж байна гэж уянгалан хульхидаад фашист ДАНХАР төрөөр дээрхи луйвараа хамгаалуулж, хөх туг намируулан, хөх монгол гэж хөөргөн хошгируулахуй дор хайрт
“ард түмэн нь”ахар сүүлээ годгонуулан шүлсээ савируулан зусардаж нэг хүнийг шүтэх өвчин нь сэдрэн сүйрсээр.
4.Цэвэрлэгээ хийх, эх орон, ард түмэнээ хайрлах нэрийн дор нацизмын нүглийг дахин давтах галзуурал сэдэрч байна.
Иймд хүн бүхэн үнэ цэнээ хамгаалж, амьд байх, баян тансаг амьдрах, өмч хөрөнгөө үр хүүхэддээ өвлүүлэх сайн сайхан үйлсийг алгарлалгүй өөгшүүлж үнэн мөн зөв чиг хандлагыг тогтоох нь зүй ёсны ариун явдал шүү !?
Худал хуурмагт үнэмшиж нүдэн балай чихэн дүлий байж үл болмой.
Айдас зусардал хоёроор нь гул барьж иргэдээ зайдалж, ядууруулж малаас ч дор байлгах бодлогыг зориуд баримталж байгааг олж харах хэрэгтэй.
Төрийн мөнгө гэж угаасаа байгаагүй татвар төлөгч иргэдийн мөнгө, эрдэс баялагийн орлогоор эрх мэдэлтнүүд тансаглан зогсоо зайгүй хэлж мэдэхээргүй тоон дүнтэй хулгай дээрэм хийж буйг бид харж байгаа.
Харсаар байж худалдагдаж хэрхэвч болохгүй.
Харин эрх чөлөөт тогтолцоо нь олон улс орны жирийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулсан онцгой үр ашигтай чөлөөт эдийн засгийн тогтолцоо юм.
Хувийн өмчит, хувь хүний эрхийг дээдэлдэг, эрх чөлөөт тогтолцооны төлөө байж чадваас баян иргэнтэй үндэстэн болох суурь бэхжинэ.
Ингэж зөв бэхжилтийг суурилуулваас хүйтэн цуст коммунист нөлөө, социалист схем, фашист хяналт, нацист ялгаварлан гадуурхалтыг таягдан хаях боломж нээгдэнэ.
Боломжийг бүү алд !!! гэж хүн бүхэнд дуулгавай !!!
Капитализм бол эрх чөлөө.
Эрх чөлөө нь зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хараат бус хувь хүмүүсийн эрүүл саруул чиг зорилго.
1990 оны цагаан морин жил ЗХУын колончилолоос үндэстнээ аварсан эрх чөлөөг алдаж болохгүй.
2024.03.19
Сэтгэгдэл (0)