Сөүл хотын Цагдаагийн газартай Mонгол иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллана
- 2024-03-22
- Нийгэм
- 1
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга П.Батхүлэг 2024 оны гуравдугаар сарын эхээр БНСУ-ын Сөүл хотын Цагдаагийн газрын Гадаад хамтын ажиллагааны газрын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Юнь Рю Гёнтэй албан уулзалт хийсэн.
Монгол Улсын иргэдийг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийх, иргэдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон иргэдэд тухайн асуудал бүр дээр хуулийн болон аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж, тохиролцсон.
Сөүл хотын Цагдаагийн газар нь энэ жил Монгол Улсыг хариуцсан төлөөлөгчийг анх удаа томилсон ба төлөөлөгч Юнь Рю Гён нь монгол хэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх тул гэмт хэрэг, зөрчлийн асуудалд холбогдсон, эрүүгийн хэргийн хохирогч болсон зэрэг эрх зүйн туслалцаа шаардлагатай иргэд манай төвийн 02-2266-8228, 02-2278-8030 дугаарын утсаар холбогдох боломжтой гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
Зочин (103.212.119.207)
П.Батхүлэг дугаараа үлдээвэл их зүгээр байна.Солонгост монгол нь монголоо хохироож буй асуудал их байгаа тул тэр талаар ярьж хэлэх их хүн байгаа байх.Үүн дээр анхаарлаа хандуулна уу? та