Богд Хаант Монгол төрийг устгасан нь

Богд хааныг залгамжилж тусгаар тогтносон Монгол улсыг цаашид удирдах чадвартай гэгдэж байсан Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам Эрдэнэ дайчин чин ван , Монгол улсын Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж 1915 онд тархиа ташуураар ​бяц цохиулан амь насаа алдлаа. Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам, Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс – Очирын Намнансүрэн 1919 онд найран дээр бусдын өгсөнархинд хордогдож амь насаа алдав.


НЭГ. МОНГОЛ НОЁД МОНГОЛ ТӨРӨӨ УСТГАСАН НЬ

Анх 1911 оны хавар Түшээт хан Чин ван М.Ханддорж, Их Хүрээний Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Баяндэлгэрийн Хайсан нар санаачлан Богд Жавзандамба хутагтад Монгол улс тусгаар тогтнох асуудлыг чухалчлан айлтгаж улмаар монголын том ноёдоор хэлэлцүүлэхээр тогтжээ. Дараа нь Их Хүрээнд 1911 оны 7-р сард Даншиг өргөх нэрийн дор Чин ван Ханддорж, Түшээт хан ван Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн хан аймгийн жанжин Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд нар нууцаар зөвлөлдөж “ Манжийн засгийн бодлогыг няцааж цаашид Манжийн харьяанд хэрхэвч байж болохгүй, үүний тулд хаант Орос улсаас мөнгө болон зэвсгийн тусламж гуйж, хэлэлцээр хийх нь чухал байна.Монголчуудын эцсийн том зорилго бол Ар Монгол, Өвөр Монгол хоёрыг нэгтгэсэн тусгаар тогтносон Нэгдсэн Монгол улсыг байгуулах явдал” хэмээн нууц шийдвэр гаргажээ. Ийнхүү монголын ноёд Их Хүрээний ойрын аймаг, хошуудаас татсан, голдуу Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн цэргүүдээс бүрдсэн1000 гаруй монгол цэргийг нийслэл Хүрээнд бөөгнөрүүлж1911 оны 12-р сарын 29 -ний өдөр Манжийн амбанг нутгаасаа хөөж,туурга тусгаар Богд хаант Монгол улсыг байгуулж, төр шашныг хослуулсан жинхэнэ монгол төр тогтносон юм.Манжийн амбан Сандо-г Монголоос хөөхөд онц хүндрэл гарсангүй. Учир нь Манжийн амбаны дэргэд нийслэл Хүрээнд ердөө тавь хүрэхгүй, зэвсэггүй бие хамгаалагч цэрэг,түшмэд, тогооч нар л байв. Манжийн цэрэг Монголд байсангүй нь амар хялбар байлаа. Монгол улсыг туурга тусгаар болох үйлсэд Чин ван Хандорж үнэлж баршгүй гавьяа байгуулж байв.Чин ван Ханддорж 1911 оны 11-р сард хаант Орос улс руу нууцаар явж хаант Оросын Засгийн газар болон Цэргийн яамтайүр дүнтэй хэлэлцээр хийж, ирээдүйн Монгол улсын Богд хааны монгол цэргүүдэд зориулж 15 000 винтов буу, 7,5 сая сум тусламжаар авахаар болж үүний дүнд Богд хааны монгол цэргүүд орчин үеийн зэр зэвсэгтэй болов. Хаант Оросын офицерууд монгол цэргийг орчин үеийн арми болгоход тусалж монгол цэргүүд “Максим” пулемёт, винтов буугаар буудахыг сурч,орчин үеийн байлдааны арга тактикийг эзэмшив. Орчин үеийн зэвсэгтэй болсон монгол цэрэг манжаас ч айхаа болив, гамин цэргээс ч айхаа болив.Богд хаан1912 оноос эхлэн Оросын Эзэнт улстай харилцаагаа улам бэхжүүлж зэр зэвсэг, хаант оросын цэргийн сургагч нарыг Монголд авчирч Хужирбулангийн цэргийн сургууль байгуулж Богд хаант монгол төрийн цэрэг армийг улам бэхжүүлэв. Гэтэл 1913 онд Дундад улсын ерөнхийлөгч Юан Шикайн зарлигаар Өвөр Монгол руу таван чиглэлээр 40 000/зарим эх сурвалжид 70 000 гамин цэрэг гэж бичсэн аж / гамин цэрэг Монголын хилрүү хөдөлснийг дуулсан Богд хаан нэн даруй хариу арга хэмжээ авав. Богд хаан10 000 шахам монгол цэргийг Манлай баатар Дамдинсүрэнгээр удирдуулжтаван замын байлдаан хийж, Өвөр Монголыг түрэмгийлсэн хятадын 40 000 гамин цэрэгтэй 10 гаруйудаагийн их,бага тулалдаан хийж ялав. Богд хаант төрийн монгол цэрэг Өвөр Монголыг 1913 онд чөлөөлж, хятадын Цагаан хэрэмд тулсан байлаа. Өвөр монголын ард түмэн“Богд хааны шар цэрэг ирж биднийг хятадын савраас чөлөөллөө” хэмээн ихэд баярлалдаж байв. Таван замын байлдаан 1913 оны хавраас эхлэн 1914 оны 1-р сар хүртэл амжилттай явагдаж монголын цэрэг хятад цэргийг ялав. Удалгүй 1914 онд Хятад, Орос улс Бээжин хотод Монголыг оролцуулалгүйгээр монголын асуудлаар нууц гэрээ байгуулж монголын цэргийг Өвөр Монголоос заавал гаргахаар болжээ. Орос улс тэрхүү нууц гэрээний дагуу монголын цэрэгт буу, сум нийлүүлэхээ таслан зогсоожээ. Аргагүйн эрхэнд Монголын цэрэг өвөр Монголоос гарлаа.Хаант Орос улс ч гэсэн Монгол улс хүчирхэг болвол Буриад Монголоо чөлөөлж мэднэ хэмэн болгоомжилж байлаа. Хаант Орос, Хятад улс хоёр Монголыгхавчин хяхах бодлогоо үргэлжлүүлж1915 онд Хиагтын гэрээ гэгчийг байгуулж Өвөр Монголыг маань Хятад улсын мэдэлд үлдээхээр шийджээ. Энэ шударга бус гэрээг өвөр монголын ганц Бавуужав шударга гүн эрс эсэргүүцэж хятадын цэрэгтэй баатарлагаар байлдсаар 1916 онд дайны талбарт амь үрэгдэв.Тэр цагт тусгаар тогтносон шинэ Монгол улсаа харийн болон дотоодын дайснуудаас хамгаалж бэхжүүлэх нь тун бэрх хэцүү байлаа.1918 оноос эхлэн монголын арми өмнөх 5 жил шигээ байлдааны зэвсэг, буу сум,мөнгөн зээл, тусламжийгхаант Орос улсаас авч чадахаа байжээ. Учир нь 1917 онд хаант Орос улсад хаант төрийнхөөэсрэг үймээн самуун дэгдэж,Орос орны төрийн эрх мэдлийг нийслэл Петрбург хотнооТроцкий тэргүүтэй еврей большевикуудхууль бусаар төрийн эргэлт хийн төрийн эрхийг булаан авч улаантан большевикуудын харгис дэглэм тогтоов. Улаантан еврей большевикууд Оросын хаант засгийн үеийн цэрэг,офицерууд, сэхээтнүүд, чинээлэг баячууд,чинээлэг тариачид, христийн шашинтнуудыг хэдэн саяар нь бууудан хөнөөж байлаа. Ийнхүү монголын Богд хаант төр гадаад харилцаагүй болов. 

Богд хаант Монгол улс эдийн засгийн хүнд байдалд оров.Тэр үедмонголын зарим ноёд “Шарынхан толгой дээр гарлаа, төрийн түшээд сайн цалин хөлс авахгүй боллоо”” хэмээн Богд хаанд дургүйцэж, хэл ам гаргаж, Богд хаанттөрийг унагахыг оролдож байлаа. Богд хаант Монгол улс шарынхан ба харынхан гээдхагаралдаж эхэлсэн нь хожим ихээхэн хор уршиг болсон юм.Богдын Засгийн газрын хоёр том төлөөлөгч болох шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар хоорондоо муудалцах болов. Богд хаан монгол ноёд хэт зөрчилдөөд ирэхээр нь тэнцвэртэй байдал тогтоохын тулд Бүгд Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн алтан ургийнудам Сайн ноён хан Намнансүрэнг томилов. Гэвч Халх Монголын ноёд дахиад л өөр хоорондоо хямарч эхэллээ. Халхын ноёд Хайсан гүн, Удай гүн зэрэг монголын тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулж зүтгэсэн өвөр монголын ноёдыг хавчин гадуурхаж Ар Монголоос хөөж явуулжээ.

Тэрхүү эмзэг бэрх цагт Богд хаант Монгол улсад нөхөж баршгүй эмгэнэлт явдал боллоо. Богд хааныг залгамжилж тусгаар тогтносон Монгол улсыг цаашид удирдах чадвартай гэгдэж байсан Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам Эрдэнэ дайчин чин ван , Монгол улсын Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж 1915 онд тархиа ташуураар бяц цохиулан амь насаа алдлаа. Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам, Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс – Очирын Намнансүрэн 1919 онд найран дээр бусдын өгсөнархинд хордогдож амь насаа алдав.Монгол улсын Дотоод яамны сайд Цэрэнчимэд 1914 онд,Эрдэнэ ван Намсрай 1920 онд бусдад хорлогдож нас барав. 1919онд Ерөнхий сайд Намнансүрэнг нас барсны дарааоронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын шашны төлөөлөгчийг Ерөнхий сайдаар томилов.

Энэ үед хятадууд Монголыг зүгээр хараад сууж байсангүй. Монголд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен-И Монголд тулгарсан санхүүгийн хүнд байдлыг чадмаг ашиглан монголын Гадаад хэргийн сайд Цэрэндорж  зэрэг ноёдыг хятадын талд урвуулан татах бодлогыг амжилттай явуулж байв. Чен-И Монгол улс хаант Орос улсаас мөнгө зээл тусламж авч чадахгүй болж, эдийн засаг хүндрэлтэй байсныг далимдуулан монголын ноёдод Манжийн үеэс дутахгүй ихээхэн шан харамж цалин пүнлүү өгнө гэсэн амлалт өгчээ. Чен ИМонголын автономийг монголчууд өөрсдөө хүсэлт гарган устгах тухай  “ 64 зүйлт гэрээ” гэгчийг боловсруулан  монголын төрийн эрх барьж байгаа ноёдод танилцуулжээ. Үүнийг Өвөр монголын Манлай ван Дамдинсүрэн  тэргүүтэн “Хятадын заль мэх” хэмээн үзэж эрс эсэргүүцэж байхад харин Халх монголын төрийн зүтгэлтэн Цэрэндорж нарын түшмэд ихэд дэмжиж байжээ. 1919 онд Монголын төрийн эрх барьж байсан ноёд хоорондоо маргаж, ялангуяа цэргийн зардал хэн гаргах асуудал дээр шарынхан, харынхан хоорондоо зөрчилдөж байв. Ерөнхий сайд Г.Бадамдоржоор удирдуулсан шашныхан цэргийн зардал гаргалцахгүй гэжээ. Харин харынхан гэх ноёд, язгууртнууд: “Сүм хийдийнхэн баян. Та нар цэргийн зардал гарга” гэж байв.Харынхан “Хойд хөрш улаан Орост болж байгаа самуунаас хамгаалуулахаар Хятадаас цэргийн хүч дуудъя” гэсэн асуудал тавьжээ. Шарынхан “Бид зардал гаргахгүй. Гэхдээ хятадуудыг Монголд оруулж хэрхэвч болохгүй, улаан оросуудыг ч Монголд оруулж хэрхэвч болохгүй ” гэсэн байр суурьтай байв. 

Тэр үед монголын томоохон ноёд, ван, гүн нарЧэнь И-тэй хуйвалдах замаар монголын автономийг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас - Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайн ноён ханаас - Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас- Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндож нар Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор Богд хаандаа мэдэгдэхгүйгээр монголын автономийг татан буулгахаар нууцаар үгсэн тохиролцжээ. Хичээнгүй сайд Цэрэндорж монголын автономит төрийг буулгаж хятадынхарьяалалд монголыг оруулах бодолтой хүн байв. Хожим нь Цэрэндорж улаан оросын большевикуудтай хамтарч монголыг улаан оросын дагуул улс болгохоор зүтгэж байв. Харин Ерөнхий сайд Г.Бадамдорж энэхүү 64 зүйлт гэрээг тууштай эсэргүүцэж байв. Ар монголын ноёдууд хятадын талд хандаж их хэмжээний шан харамж авах болсон тухай нэгэн баримтыг толилуулъя. 

АНУ-ын “Нью Йорк таймс” сонины 1919 оны 10 сарын 31-ний дугаарт “Ассошиэтэд Пресс” агентлагийн Бээжингээс дамжуулсан мэдээнд:“Ар Монголын нийслэл Өргөө хот дахь Хятадын элчин сайд Чэн И-гээс Хятадын Засгийн газарт монголын удирдах бүлгийн тэргүүн ноёдын өргөх бичгийн талаар шуурхай мэдээ ирүүлжээ. Өргөх бичигт хэдэн жилийн өмнө монголчууд буруу явуулгад хууртагдан автономи зарласан бөгөөд тэр цагаас хойш оросуудад дээрэлхүүлж буй талаар дурджээ. Ар Монголын ноёд Хятадын Засгийн газраас тусгайлан сайхан ханддаг Өвөр Монголын ван, гүн, ноёд нарт атаархаж байгаа бөгөөдтэд монголын өөртөө засах эрхийг цуцалж, Хятадын далбаан дор Монголыг дахин буцааж авахыг Хятадын Засгийн газраас хүсэж буйгаа энэхүү бичигт илэрхийлжээ. Түүнчлэн монголын ноёд гадаад Монголын Засгийн газар Орос улстай хийсэн зээлийг барагдуулж, ван гүнгүүд болон удирдагч нарт цалин, тэтгэмж олгохыг Хятадын төв Засгийн газарт хандаж хүсчээ. Иймд Хятадын Засгийн газар тээнэгэлзэж цаг алдах аваас сэргийлж , дахин ийм боломж гарахгүй тул монголы ноёдын өргөх бичгийг хүлээн авна уу хэмээн Чэн-И зөвлөсний дагуу Хятадын Засгийн газраас уг саналыг зөвшөөрч, Ар Монголын ноёдын цалин тэтгэмжинд 800 000 ам.доллар төсөвлөн өгөхөө амласан хариу цахилгаан илгээв” гэжээ. 

Ийнхүү “64 зүйлт гэрээ”-г зөвшөөрсөн урвагч монгол ноёдын хүсэлтээр 1919 оны 10 дугаар сард Сю Шүжаны удирдсан хятадын 4000 гамин цэрэг нийслэл Хүрээнд  ямар ч эсэргүүцэлгүйгээр орж байрлав. Үүний араас 1919 оны эцэс гэхэд нэмж 10000 гамин цэрэг Хүрээндирж байрлажээ. Ингээд нийслэл Хүрээ 15 000 гамин цэргийн түрэмгийлэлд ямар ч эсэргүүцэлгүйгээр өртөв. Сю жанжин нийслэл Хүрээнд ирээд монголын автономийг устгах гэрээ бичигт монголын эрх бүхий ноёдоор гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлж санасандаа хүрэв.Дараа нь монголын автономит төрийгустгах ёслолыг Хүрээнд ихэд сүржин хийв. Дараа өдөр нь гамин цэрэг Богд хаант монгол төрийнцэргийн 10 000 винтов буу, 1 сая 700 000 ширхэг сумыг хураан авч Хүрээнд суурьшиж байсан Богд хаант төрийн 5000 монгол цэргийг тараажээ. Энэ л хамгийн гутамшигт явдал байв. Хэрэв монголчууд хилийн цэргээ татан буулгаагүй бол, Богд хаант төрийн их буу, пулемёт, винтов буугаар зэвсэглэсэн 5000 туршлагатай цэргээрээ нийслэл Хүрээг хамгаалж байсан бол, монгол ноёд гамин цэргийг дуудаж Хзрээнд оруулаагүй бол Монгол улс хэвээр үлдэж, өмнө зүгээс гамин цэрэг ч орж ирэхгүй, умар зүгээс улаан орос цэрэг ч орж ирэхгүй байх байлаа. Гэвч монголчууд энэ алтан боломжоо урвагч ноёдын балгаар алдсан юм. Эдүгээ Монгол улсын Үндэсний Архивт 1919 онд Хүрээнд  сууж байсан Хятад улсын Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монгол Улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэл хадгалагдан үлджээ. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасны хариуд монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 нөлөө бүхиймонголын ноёдыннэр, цол хэргэм болон монголын ноёдод олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтад Богд хаант Монгол улсын Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө, монголынДотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, ... гэх мэтээр нийт 354 000 лан мөнгө монголын ноёдод олгохоор дурджээ. Энэ бол монгол төрөөсөө урвасан жигшүүрт явдал байлаа. 1919 оны 11-р сард нийслэл Хүрээг хятад цэргээр түрэмгийлэн эзэлсэн хятадын генерал Сю Шу Жан Бадамдоржийг “Монголын автономыгбуулгах гэрээнд гарын үсэг зур, гарын үсэг зурахгүй бол чамайг Бээжинд хүчээр хүргэнэ” хэмээн сүрдүүлэхэдБадамдорж: “Би амиа алдсан ч энэ гэрээнд гарын үсэг яасан ч зурахгүй” хэмэн эсэргүүцэж байв.

Хятадын гамин цэргийн гэрийн хорионд орсон Богд хаан гадаадын олон орнуудад Монгол улсад хятадын гамин цэрэгтэй байлдахад зэвсгийн тусламж хүссэн нууц захидал хүсэлт олныг явуулав. Гэвч хэн ч тусалсангүй. Харин ганц хүн л тусалсан юм. Тэр бол Барон Унгерн байлаа. 1920 оны 10-р сард Барон жанжин 800 морьт цэргийн хамт монголын хилийг давж монголын төлөө хятадын эсрэг тулалдахаар Богд хааны хүсэлтээр гамин цэргийг нийслэл Хүрээнд бут цохихоор 1920 оны 11-р болон 12-р сард хоёр удаа дайралт хийсэн боловч орчин үеийн их буу, пулемёт, холбоо, зэр зэвсгээр бүрэн хангагдсангамин цэргийн сөрөг цохилтод өртөж ухрав. Барон Унгерн цэргийнхээ гуравны нэгийг алдаж буу сум, хүнс хомсдож хүнд байдалд оров. Гэвч Барон Унгерн Бээжингээс Өргөө рүү явж байсан хятадын цэргийн хангамжийн цувааг дайрч их хэмжээний буу сум,хүнс олзолж авав.Барон жанжин морьт цэргээ1500 болтол нэмэгдүүлэв.Энэ үед нийслэл Хүрээндамьдарч байсан Кучеренко мэтийн оросын еврей большевикуудБарон жанжны цэргийн эсрэг элдэв мэдээлэл матаас гамин цэргүүдэд өгч хятадын талд идэвхтэй ажиллаж байв.Харин монголын хөдөө нутагт амьдарч байсан ялангуяа Сэцэн хан аймгийн монголчууд Барон жанжныгидэвхитэй дэмжин хүн хүч, цэргийн агт, майхан сав, хүнсний зүйлээр хангаж байв.Үүний дараа Барон жанжин их довтолгооны өмнөхөн нийслэлд гэрийн хорионд байсан Богд хааныг Тубанов, Саж ламын удирдсан200 тусгай цэрэг гарган хятад цэргийн хорионоос чөлөөлөв. Баорн Унгерн 1921 оны 2 дугаар сарын 2 ний өдөрнийслэл Хүрээ рүү довтолгоо хийж 2-р сарын 4-ны өдөр Хүрээн дэх 12000 гамин цэргийг бут цохин ялав. Хятадын гамин цэрэг зугтахдаа Хүрээнд 15 их буу, 70 пулемёт, 4000 гаруй винтов буу, олон арван мянган сум, хүнс, хувцас, хятад цэргийн мөнгөн санд 9.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө орхисон байсныг олзлов. Гамингийн амьд үлдсэн хэсэг нь хойд зүгт Хиагт руу, нэг хэсэг нь өмнө зүгт Чойр руу зугатаав. Барон жанжин Богд хааныг 2021 оны 2-р сарын 22-ны өдөр дахин монголын хаан ширээнд нь залж Богд хаант Монгол улсыг дахин сэргээн босгов. Энэ үед Барон Унгерн болон түүний удирдлага дах генерал Резухин, Кайгородов, Казаграндболон бусад офицеруудын удирдсан цэргийн анги, отрядууд монголчуудын дэмжлэгтэйгээр Монголд байсан гамин цэргүүдийг Чойр, Улиастай, Вангийн хүрээ, Улаан хад зэрэг газар тулалдан Монгол орныг гамин цэргээс 1921 оны 4-р сарын 1 гэхэд бүрмөсөн чөлөөлөв.Барон жанжны энэ гавьяа бол монголчуудын хувьд үнэлж баршгүй том гавьяа юм. 

1921 оны 2-р сарын 24- ны өдөр дахин тогтносон Богд хаант төр бол шашин,төрийг хослуулсан жинхэнэ монгол төр байлаа. Энэхүү Богд хаант төр цаашдаа Британи, Япон улс лугаа адил Үндсэн хуульт хаант засаглалтай бүгд найрамдах улс болж хөгжих боломж бүрэн байлаа. 

ХОЁР. УЛААНТНУУД МОНГОЛ ТӨРИЙГ УСТГАСАН НЬ

Тэр үед хятадын гамин цэрэгтэйтэмцэх зорилгоор буу зэвсэг гуйхаар хил давж улаан Орос руу явсан арав хүрэхгүй ардын намынхан арван таван мянган улаан орос цэрэг дагуулан ирж Хүрээг эзэлж дахин сэргэн боссон Богд хаант монгол төрөө устгана гэж хэн санахав дээ. Ардын намынхан харийн харгис улаан Оростой хамтарч улаан хувьсгалыг Монголд экспортлоно гэж хэн бодохов дээ. Улаантан гэж хэн бэ? Эд нар хаанаас гараад ирсэн юм бэ? Улаантан гэж эзэн хаанаа эсхүл хууль ёсны засгийн газрыг төрийн эргэлт хийж устгасан,язгууртан ноёд, баян чинээлэг иргэд,шашин шүтлэгтэйхүмүүсийг гадуурхан хөнөөж, ард иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан дээрэмдэж зэвсгийн хүчээрдарангуйллын засгийг тогтоосон буруу номтон харгис хүмүүсийг хэлдэг юм. Улаантан гэж оросын большевик еврейчүүдийг хэлээд байгаа юм. Коммунизмын хорт үзлийг дэлхийд еврейчүүд л анх гаргасан юм.Улаантны үзэл суртлын багш нь германий еврей Мордехей буюу Маркс байв. Энэхүү улаантны хорт үзэл хорьдугаар зууны эхээр европ болон дорно дахиндтахал мэт хүчтэй тархсан.Энэ буруу үзэлОрос, Хятад, Монгол мэтийн ядуу буурайулсуудад хүчтэй дэлгэрсэн нь эцэстэээмгэнэл болж дууссан юм. 

Ардын намынханулаан Оросын15 000 цэрэг дагуулан Монголд довтолж,1921 оны 7-р сарын 6-ны өдөр нийслэл Хүрээг түрэмгийлэн эзлэв. Энэ өдөр бол монголын түүхэн дэх хамгийн хар өдөр юм. Улаан орос цэргийг Монголд оруулахад нийслэл Хүрээнээс хөөгдөж Орост ирсэнхятадын төлөөлөгч Чен И, хятадын генерал Го Сүнлин нар “Оросын цагаан гвардийн цэргүүд манай хятад цэргийг монголын нийслэл Хүрээнээс хөөлөө, тэднийг Монголд очиж устгаж өгнө үү” хэмээн улаан Орост хүсэлт тавьж дайран дээр нь давс нэмэх гэгч болсон. Улаан Орос Монголыг цэргийн хүчээр довтлох шалтаг ингээд бэлэн болов. Улаантнууд Хүрээг эзэлсний дараа нэн даруйБогд хаант монгол төрийг устгалаа. Улаантнууд Богд хаанаас монгол төрийн хаш тамгыг булаан авч монгол төрийг устгасан нь хорьдугаар зууны монголчуудын хамгийн том эмгэнэлт явдал байлаа. Улаантнууд “Бид Монголыг гамин, цагаантнаас чөлөөлсөн, ард түмэнд эрх чөлөө авчирсан. Монголд ардын хувьсгал ялав. Ардын засаг тогтов. Одоо та нар аз жаргалтайсайхан амьдарна ” хэмээн далан жил ард түмнийг мунхруулав.1921 онд улаантнууд монголыг гамин цэргээсчөлөөлөөгүй юм. Харин Барон жанжин 1921 оны 4-р сар гэхэд монголын бүх газарнутгийг гамин цэргээс бүрэн чөлөөлсөн юм. Хиагтад байсан гамин цэрэг гэдэг нь нийслэл Хүрээнд Барон жанжинд ялагдаад Оросоор дамжин нутаг буцаж явсан өлсөж ядарсан, зэр зэвсэг муутай гамин цэргийг хэлээд байгаа юм.Цагаантан гэдэг нь Богд хаант монгол төрийг сэргээж өгсөн гавьяатай Барон жанжнаар удирдуулсан хаант оросын цэрэг, офицерүүдийг хэлж байгаа юм.

Ардын намынхан гэж хэн юм бэ? Монголд улс төрийн нам гэж огт байгаагүй юм.Ардын намынхан анхандаа улаантан коммунистууд байгаагүй юм. Анх 1920 оны 6-р сард Хүрээний болон Консулын хоёр бүлгэм нэгдэж Ардын нам нэртэй болсон. Эдгээр хоёрбүлгэмийн ахлагч нь Д.Бодоо,С. Данзан нар байлаа. Ардын намын анхны дарга нь С.Данзан, анхны долоо бол Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Д.Догсомжав, Д.Лосол нар байлаа. Анх 1920 оны намарДанзан, Чойбалсан , дараа нь Сүх нар улаан Орос рууБогд хаанаас Орос улсаас зэвсэг хүссэн монгол төрийн хаш тамга дарсан албан бичиг авч улаан Оросоос зэр зэвсэг авч Богд хаант монгол төрөө сэргээн босгох зорилготой явсан юм.Тэр үед МАН байгуулагдаагүй байсан. МАН 1921.03.1-нд байгуулагдсан бөгөөд анхны хурлаа Оросын нутаг Троицкосавск хотод хийжээ. Энэ хуралд Коминтерний Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Нарийн Бичгийн Дарга Нарын Газрын Монгол- Төвдийн хэлтсийн эрхлэгч, 1921 оны 4-р сараас 1925 оны 11-р сар хүртэл Монголын Бүх цэргийн Зөвлөлийн Тэргүүлэгч, Ардын Засгийн Газрын Зөвлөхөөр ажилласан, Оросын большевик намын гишүүн Ринчино Элбэгдорж оролцжээ. Чухам энэ үеэс эхэлж Коминтерний төлөөлөгчидМонгол Ардын Намынханд зааварлаж зөвлөж үүрэгдэж эхэлсэн ажээ. Энэ хуралд хил орчмоос ирсэн зарим монголчууд болон улаан оросын КоминтернийАлс дорнодын хэлтсээс томилсон төлөөлөгчид нийтдээ ердөө 17 хүн оролцжээ. Тэд монголын асуудлыг хэлэлцэх ямар ч эрхгүй байсан. Тэд монголыг төлөөлөх ямар ч эрхгүй байсан. Тэд монголын тэр үеийн байдлыг бодитоор үнэлэх ямар ч боломжгүй байсан. Учир нь тэд монголд биш, гадаад оронд хуралдаж байсан юм.Тэдний баримт бичиг нь хүчингүй юм. Учир нь тэд ямар ч хууль ёсны бүртгэлгүй, ямар ч зөвшөөрөлгүй “МАН” гэсэн намын модон тамгатай л байсан. Тэр тамга бол монгол төрийн тамга биш байсан.Тэр хурал дээр С.Данзан Монгол орны 1921 оны 3-р сарын байдлын талаар маш буруу ойлголттой байсан нь хэлсэн үгнээс ньхарагддаг.Тэр хурал дээр С.Данзан дахин сэргээн босгосон Богд хаант монгол төрийг Барон Унгерний босгосон Засгийн газар хэмээн гүтгэж, энэ засгийн газар цаашидулс болж тогтнож чадахгүй, оросын цагаантнууд монголын дайсан тул хэрхэвч нөхөрлөж үл болно. Зөвлөлт Орос улстай нөхөрлөж эцсийн хэргээ бүтээвээс сайн болно” гэжээ. Барон жанжин хэзээ ч монголын дотоод хэрэгт оролцож байгаагүй. Богд хаант төр тэр үед дахин сэргэж Богд хаант Засгийн газар дахин байгуулагдсан хууль ёсны засгийн газар байсан. Гэтэл С.Данзан тэр хурал дээр МАН-ны 1920 оны 6-р сард дэвшүүлсэн МАН-ын хөтөлбөр, дүрмээсээ огт өөр зүйл ярьсан нь “хэлсэн ярьснаасаа буцдаг” нөгөө л монгол зан нь хөдөлсөн бололтой. Данзан, Бодоо, Сүх нар тэр үед ардын намынхныг удирддаг Коминтерн хэмээх маш аюултай байгууллага даян дэлхийд ямар их гай гамшиг тарихыг, эцэстээ ардын намынхныг өөрсдийг нь улаантнууд хөнөөнөгэдгийг яахин мэдэх билээ.

Ардын намынхан 1920 оны 6-р сард Ардын намын хөтөлбөр,дүрмийн шинжтэй 9 зүйл бүхий “Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичиг” хэмээх зөв зорилготой баримт бичгийг баталсан байдаг юм. Уг бичигт: ”Үндэсний шашинд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмнийг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухалчилна” хэмээжээ.Товчоор монгол төр, шашнаа мандуулна гэсэн уриа л даа. Гэвч ардын намынхны энэ зөв зорилго нь адаг сүүүлдээ юү ч биш болж дууссан. Ардын нам Коминтерний дуулгавартай зарц болсон. Ардын нам улаантны большевик нам болж хувирсан. Төр шашнаа бататган мандуулна гэсэн чинь улаан оросын даалгавраар уламжлалт монгол төр,буддын шашнаа устгав. Харгис дайсныг цэвэрлэнэ гэсэн чинь улаан оросынхаргис цэрэгт эзлэгдэв. Дотоод засгийг сайжруулна гэсэн чинь харгис улаантны засаг тогтоов. Ядуу дорд ардыг бодно гэсэн чинь ард түмнийхээ амин зуулга болсон хамаг мал сүрэг, хөрөнгө мөнгийг нь булаан авч ядууруулав. Өөрийн дотоод эрхийг үүрд сахина гэсэн чинь өөрийн бус зөвлөлтийн эрх ашгийг хамгаалдаг,зөвлөлтийн дагуул улс болов. Дарлагдахын зовлонгүй аж төрнө гэсэн чинь монголын ард түмэн ямар ч эрх чөлөөгүй болж, улаантны боол болцгоов.

Монголчууд бид Богд хаант монгол төрөө 1919 онд устгасан урвагч монгол ноёдуудыг, 1921 онд монгол төрөө устгасан улаантнуудыг ардын баатарууд хэмээн 70 жилийн турш магтан шүтсэн нь ёс зүйгүй, буруу худал зүйл юм. Харин монголчууд бид Богд хаант монгол төрийг байгуулж, монгол төрийн төлөө эцсийн амьсгал хүртлээ тэмцсэн Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Богд хаан, Барон жанжин, Л.Гомбо- Идшин, Баяр гүн,М.Дорждэрэм, Д.Дүваа, Жамбалон, бэйс Дугаржав, Дарь эх лам, түшмэл Гэлэг Ёндон,Дугаржав мээрэн,Лувсанцэвээн, Э.Тогтох, Ө.Чулуун, Б.Мааньжав, М.ЯриннарынБогд хаанттөрийн зүтгэлтэн, түшмэд, цэрэг эрсээмонголын нийгэмд эзлэх түүхэн баатруудын байр суурин дээр ньгаргаж тавих цаг нь аль хэдийн болжээ. 1911 оны оны туурга тусгаар Монгол улсыг ар, өвөр монголын эх оронч баатарууд хамтран тэмцэжбайгуулсан юм. 1911 оны туурга тусгаар Монголын төлөө амь хайргүй тэмцсэн Өвөр монголын Тогтох тайж, Хайсан гүн, манлай ванДамдинсүрэн, Удай ван, гүн Бавуужав, гүн Гончигсүрэн, Ялгуун баатар Сумъяа нарын нэрийг монголчууд бидмартах ёсгүй.1921 оны 7-р сарын 6 хүртэл оршсон Богд хаант монгол төр бол монголын хууль ёсны төр байлаа. Энэхүү монгол төрийг устгасан хүмүүс бол улаан цэргийн төрийн эргэлт хийсэн хүмүүс байлаа.

Толь бичигт: “Төрийн эргэлт гэж зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүс эсхүл цэргийн эрхтэнүүд тухайн улсын хууль ёсны засгийн газрыг түлхэн унагаж, өмнөх удирдагчийг нь шоронд хорих эсхүл хөнөөж,засгийн эрхийг хүчээр булаан авахыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Яг ийм явдал 1921 оны 7-р сарын 6-ны өдөр Монголд болсон юм. 1921 оны 7-р сард ардын намынхан үй түмэн улаан орос цэрэг дагуулан нийслэл Хүрээнд орж ирэхэд ард түмнээрээ алга ташиж цэцэг барин угтаагүй юм. Ард түмэн тэр үед “Ардын намынхан гэдэг муу хүмүүс хойд зүгээс үй түмэн улаан орос цэргийн хамт нийслэл Хүрээнд дайран ирж бурханы сүм хийдийг устгаж, лам хуврагууд, тайж түшмэдүүдийг буудан хөнөөж, ардын мал сүргийг нь булаанавч байна гэнэ” хэмээн ихэд айж цочин ярьж шуугицгааж байсан гэдэг.

Богд хаан цэргийн жанжин байгаагүй, улс төрч байгаагүй, харин шашны гэгээнтэн хутагт байсан. Гэтэл монголчууд “Та л монголын хаан болох ёстой” гээд түүнийг гэнэт хаан ширээнд залчихсан. Богд хаан монгол төрөөсөө уравсан этгээдүүдийг огт цаазалж байсангүй. Богд хаан монголын төрөөс урвасан хүмүүсийгмонголын хууль цаазаар хатуу хариуцлага тооцож, тэднийг монгол төрөөсөө урвасан ялаар шийтгэж чадаагүй өнгөрсөн нь маш том алдаа болсон. Учир нь урвагч монголчууд Богд хааныгаа үл тоож,толгой дээр нь гарчихаад албан тушаал,цалин пүнлүүгийн төлөө монгол төрөө устгаж байлаа. Тэр үед Богд хаант монгол төрийн төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан хаант Орос улсын дэслэгч генерал, буддын шашинт Барон фон Унгерн-Штернберг урвагч монголчуудын балгаар амь насааалдаж байлаа. Барон жанжин 1921 оны 8-р сарын 20-ны өдөр Богд хаант монгол төрийн төлөөхамт мөр зэрэгцэн тулалдажявсан Сундуй гүн дээр давхин очжээ. Гэвч Сундуй гүн Барон жанжныг баривчилж Щетикины удирдсан улаан орос цэргийн ангидтушаажээ. Сундуй гүнийг дагаж Богд хаант төрийн 125 монгол цэрэг улаан оросын талд урважээ. Хэдхэн сарын өмнө монголчууд Барон жанжныг “Дайны Бурхан, Жамсран Бурхан, Махагал Бурханы хувилгаан” хэмээн магтаж,Богд хаан Барон жанжинд хандаж “Барон жанжин Таны гавьяа бол Сүмбэр уул мэт агуу билээ” хэмээн захидал явуулж, “Улсыг мандуулагч их баатар жанжин” хэмээн цол хэргэмээр шагнаж байв. Гэвч Барон жанжны итгэж явсан монголчууд Богд хаан, Барон жанжнаасаа урвасан юм. Харин Барон жанжин өргөсөн тангарагтаа үнэнч үлдэж, оросын эзэн хаанаасаа ч урваагүй, монголын Богд хаанаас ч урваагүй, өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоосооч урваагүй юм. Ийнхүү Барон жанжны 1920 оны 11-р сараас эхлэн 1921 оны 8-р сарын дунд үе хүртэл Богд хаант монгол төрийн төлөө хийсэн тулалдаан дууслаа. Барон Унгернийг оросын улаантнууд Лениний тушаалаар 1921 оны 9-р сарын 15-ны өдөр Новониколаескад яаралтай цаазлан хороов.

Тэрхүү эмзэг цаг үед Богд хаант төр дараах ноцтой алдаа гаргаснаас болж хятадын гамин цэрэг болон улаан оросын цэрэгт эзлэгджээ. 

Нэгд, 1919 онд Богд хаант төрийг устгах гэсэн урвагч монгол ноёдыг илрүүлж төрийн цааз ял тулгаж тэдний бусармаг ажиллагааг зогсоож чадсангүй. 

Хоёрт, Богд хаант монгол төр Оросын хаант засгийн газраас 1912-1914 онуудад гурван удаа 5.1 сая рублийн зээл, хангалттай зэр зэвсэг, оросын цэргийн сургагч зөвлөгч нарыгавсан боловч үүнийгээ Богд хаант төрийн хүчирхэг арми байгуулахад зөв зарцуулж чадсангүй. Хаант Оросын Монголд өгсөн зээлийн зарим хэсгийгшашны хэрэгт зарж, оросын сургагч нарт хэт их цалин олгожээ. 

Гуравт,1915 оны Хиагтын гэрээг зөвшөөрч, Өвөр Монголоос Богд хаант төрийн цэргийг татан гаргаж, Богд хаант төрийн сайд, Хатанбаатар Магсаржавын удирдсан монгол цэргүүд 1917 онд өөрсдийн ах дүү өвөр монголын Шударга гүн Бавуужавын 3000 цэрэгтэй байлдаж тэднийг хөнөөсөн. Гүн Бавуужавын өвөр монгол цэргүүд бол хятадын гамин цэргийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогсож чадсан баатарлаг цэргүүд байсан юм. 

Дөрөвт, Монголын тусгаар тогтнолын төлөө ихээхэн хувь нэмэр оруулсан өвөр монголын Тогтох тайж, Удай ван нарыг элдвээр хавчиж Монгол улсаас хөөн явуулжээ.

Тавд. Богд хаан ардын намынхны улаан Оросоос зэвсэг гуйсан албан бичигт төрийн хаш тамгаа дарж тэднийг улаан Орос руу явуулсан нь маш том алдаа болсон. Учир нь зэвсэг авчирч Богд хаант монгол төрөө сэргээн байгуулах зорилготой явсан ардын намынхан улаан Орост очоод улаан большевик үзэлтэй болж, улаан Оростой хуйвалдаж,Богд хаант төрийнхөө эсрэг Түр засгийн газар байгуулж, зэвсэг бус, олон мянган улаан орос цэрэг дагуулан хил даван Монголд ирж, нийслэл Хүрээг түрэмгийлэнэзэлж, Богд хаант монгол төрөө устгасан. Тэрхүү Монголд оруулсан улаан орос цэрэг нь хятадын гамин цэрэгтэй байлдахгүй /Учир нь Зөвлөлт Орос улс Дундад улстай найрамдлын гэрээ байгуулчихсан байсан/, зөвхөн цагаан гвардийн цэрэгтэй байлдана хэмээн Монголд ирсэн байдаг. Улаан орос комиссарууд Монголд ирэнгүүтээ улаантны харгис засаг тогтоочихов. Монголчуудын олон зууны мөрөөдөл болсон жинхэнэ монгол төрөө байгуулж мандуулна гэсэн хүсэл эрмэлзлэлийнхүү хөөс болон замхрав.

1921 онд Монголд чухам юу болсон бэ? Богд хаант монгол төрийг хэн устгасан бэ? гэдгийгБарон жанжны армид алба хааж,Богд хаант монгол төрийн төлөө тулалдаж явсанхаант Оросын өндөр боловсролтой,мэдлэг туршлагатай офицерууд үнэн зөв дүгнэж бичсэн байдаг юм. Ялангуяа польш офицер Ф.Оссендовский, Өвөр Байгалийн атаман, дэслэгч генерал Г.Семёнов, Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа М.Торновский, подпоручик Н.Князев нарын бичсэн баримтат дурдатгалын номуудад тодорхой, ойлгомжтой, дүн шинжилгээтэй, үнэн бодитой,баримттай өгүүлсэн байдаг юм. 

“Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээрардын намынхны дуудан ирүүлсэн олон мянган улаан орос цэрэг туурга тусгаар Монгол орныг эзэлжхөх Монголулаан Монгол болов. Улаантанмонголчууд 1921 оны 7-р сарын 6-ны өдөр Богд хаант монгол төрөө устгаж оронд нь улаантны харгис дарангуйлалын дэглэм тогтоосны уршгаар коммунист засаглал 70 жилийн турш монголын ард түмнийг дарангуйлж,ард түмнээ өмч хөрөнгөгүй ядуу болгож, ардын түмний эрх чөлөөг боомилж, монгол соёл, шашныг нь устгаж,арван хар нүглийг уул овоо мэт үйлдсэн юм.Улаантнууд нийт монгол эрчүүдийн 20.0 хувийг буудан хөнөөжээ. Монголын 1250 буддын сүм хийдийг устгажээ. Монголын 35 000 хүнийг “хувьсгалын эсэргүү, японы тагнуул, хар, шар феодал” хэмээн гүтгэж буудан хөнөөв. Монголд 150 000 хүнийг хэлмэгдүүлжээ.Зөвлөлтийн зөвлөх комиссарууд Монголд тоглоомын Засгийн газрыг байгуулж, тэдний тушаалыг үг дуугүй биелүүлэх хүнийг Ерөнхий сайдаар томилж,/Хэрэв монголын Ерөнхий сайд орос зөвлөхийн үгэнд орохгүй бол тэднийг Москвад дуудан аваачиж буудчихдаг байв/Зөвлөлт Холбоот Улсын хавсарга дагуул улс болов.Монголын эрх ашиг гэж байхгүй болов, монгол хүний эрх чөлөө гэж байхгүй болов, монгол мөрөөдөл гэж огт үгүй болов.

Монгол төртэй байсанбол алтан ургийн ноёд хийгээд ард түмнээ алуулахгүй байх байлаа. Монгол төртэй байсан бол газар нутгаа харьдалдахгүй байх байлаа. Монгол төртэй байсан бол ард түмнийхээ амин зуулга болсон мал сүргийг нь булаалгахгүй байх байлаа. Монгол төр байсан бол монгол соёл, шашин, өв уламжлал, ёс заншил, босоо монгол бичгээ устгуулахгүй байх байлаа. Монгол төртэйбайсан бол ард түмнээ хамгаалж, монголын ард түмэн эрх чөлөөтэй,баян чинээлэг болох байлаа. Хайран монгол төр. Хайран ард түмэн.

Улаан тугийг мандуулаад
Улс орноо сүйтгэв.
Сахалт чөтгөрийг шүтээд
Сайханорноо хоослов.
Будда, Чингисээ доромжлоод
Бузар нүглийн замд оров.
Аяа,миний Монгол
Ахин сэргэж мандаасай.

 

2024.03.20

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Dd (103.168.34.38)

    2024-03-23

    Ulaanorosiin ustgasan Turing zalgaj garch irgen Turin buyanaar Zuvlelted suraltsaj talhnii bulantai boljee

  • (202.131.254.222)

    2024-03-22

    Нэг талыг барьсан жинхэнэ урвагч Бадамдоржийг хаацайлсан нуршуу сараачлал байна,Өөрийн үзэн ядалтаа үзгээр буулгажээ