Голомт Банк Joint Impact Model Foundation-д гишүүнээр элссэн Монголын анхны банк боллоо
- 2024-03-22
- Сурталчилгаа
- 0
Голомт банк нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өсөлтөд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, нөлөөллийн сангуудаас эх үүсвэр татах нөхцөлийг бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжин ажилласаар ирсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд Голомт Банк Нидерландын нөлөө бүхий FMO банкнаас эхлэлтэй “Joint Impact Model Foundation” байгууллагад албан ёсны гишүүнээр элсэж, 2024 оны 3-р сарын 15-ны өдөр батламжаа гардан авлаа.
Joint Impact Model Foundation-д гишүүн болсноор Голомт банк олгож буй санхүүжилтээр дамжуулан ялгаруулж буй хүлэмжийн хий, шинээр бий болгож буй ажлын байрны тоо болон эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа зэргийг олон улсын аргачлалын дагуу тооцоолон, бодит нөлөөллийг хэмжиж, нээлттэй ил тод тайлагнах боломжтой болж байна.
Joint Impact Model Foundation байгууллагын тухай:
Joint Impact Model Foundation нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд болон Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд санхүүгийн байгууллагуудаас оруулж буй хувь нэмрийг тооцож тодорхойлох, нэгдсэн хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалыг бий болгох зорилготойгоор 2022 онд үүсгэн байгуулагдсан юм. Банк, санхүүгийн байгууллагууд нь харилцагчдадаа олгож буй санхүүжилтээрээ дамжуулан байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг баталгаатай, нээлттэй, ил тод тайлагнахын тулд аргачлалаа улам төгөлдөржүүлэн ажиллаж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
Сэтгэгдэл (0)