Гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна
- 2024-03-22
- Орон нутаг
- 0
Өнгөрсөн хоногт голын мөс цөмөрсөн хоёр дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ.
2024 он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 30 иргэний амь насыг аварч, хоёр иргэн нас баржээ.
Иймд зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)