“Замын-Үүд”, “Хавирга”, “Бичигт”, “Шивээхүрэн” хилийн боомтуудаар иргэд хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо
- 2024-03-23
- Нийгэм
- 0
Монгол Улсын "Замын-Үүд", "Хавирга", "Бичигт", "Шивээхүрэн" хилийн боомтуудаар 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо.
Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс нэвтрүүлж эхэлсэн.
Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтой юм.
Цаашид БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.
Түүнээс гадна Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчиж байна.
Сэтгэгдэл (0)