"АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
- 2024-03-23
- Нийгэм
- 0
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Шаардлагатай хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.
Иймд сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94945419, 88220034 дугаарын утсанд ирүүлж хамтран ажиллахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс уламжиллаа.
Сэтгэгдэл (0)