Оюутнууд “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Голомт банканд ажиллалаа
- 2024-03-23
- Сурталчилгаа
- 0
Боловсролыг дэмжигч Голомт банк 2021 оноос эхлэн ажлын байрны мэргэжлийн чиг баримжаа олгох “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ХААИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Мандах их сургуультай хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн хөтөлбөрт Мандах их сургуулийн Банк санхүү, Нягтлан бодох бүртгэл, Бизнес, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 4-р дамжааны 42 оюутан хамрагдаж, Голомт банканд 6 сарын хугацаанд үндсэн ажилтнаар ажиллалаа. Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, аливаа байгууллагад ажилд ороход шаардагдах анхан шатны ур чадварыг эзэмшиж, мэргэжлийн чиг баримжаа авахаас гадна хувь хүний хөгжилдөө ахиц дэвшил гаргах боломжтой гэдгээрээ “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр” онцлогтой юм.
Хагас жилийн хугацаанд үргэлжилсэн уг хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хийсэн ажил, сурч мэдсэнээ тайлагнасан бөгөөд Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга, Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, Голомт банкны ХНУГ-ын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюу, Мандах их сургуулийн Эдийн засаг, бизнесийн тэнхимийн эрхлэгч Б.Сайнжаргал нар оюутнуудад батламж гардууллаа.
Голомт банк – Ажиллахад хамгийн таатай газар