Өсвөр насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна
- 2024-03-25
- Нийгэм
- 0
Увс аймгийн цагдаагийн газарт 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр "өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш 5 цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна, одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)