Реппер Рокит Бэй: Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй, одоо энэ асуудлыг хаяаад урдах ажлууддаа төвлөрцгөөе
- 2024-03-25
- Нийгэм
- 0
Реппер Рокит Бэй /Rokit bay/ мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "За нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй ээ. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяаад урдах ажлууддаа төвлөрцгөөе.
Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна. Миний хувьд бол ямар нэг хувийн өш хонзон санасан юм бол байхгүй шүү, спорт байсан л гэж харлаа. Одоо цомгийн ажилдаа 100% анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя" гэлээ.
Сэтгэгдэл (0)