ЕБС-ийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
- 2024-03-26
- Нийгэм
- 0
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амрах гэж байна.
Сурагчид 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн долоо хоног амарна.
Дөрөвдүгээр улирлын хичээл 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд эхэлнэ.
Харин хаваржилт хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аймгийн Засаг дарга нар БШУ-ны сайдаас зөвшөөрөл авч, сумдын сурагчдын амралтын хугацааг нааш татах, долоо хоногоор сунгах эрхтэй болоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)