Баянгол дүүргийн нарны хороолол, голден парк, зүүн наранд гурван цэцэрлэг барина

Баянгол Дүүргийн 2023 оны төсвийн орлого давж биелсэн тул ДИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж, 2024 оны төсвийн тодотголыг баталсан. Төсвийн тодотголыг баталснаар дүүргийнхээ иргэд, оршин суугчид руугаа чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр боллоо.

Тухайлбал, БОЛОВСРОЛЫН САЛБАР-т дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар анх удаа 2 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг барихаар болоод байна. ҮҮНД:

- 26-р хороо, “Нарны хороолол”-д 200 ортой цэцэрлэг,

- 28-р хороо, “Голден парк” хотхонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг,

- Зүүн наран буюу 22-р хороонд 300 хүүхдийн хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг барихаар боллоо.

Ингэснээр дүүргийн цэцэрлэг, сургуульгүй байсан хороодод цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдэж байна.

- Мөн хүүхдийг аливаа гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн гадна болон дотор талд 1000 орчим камер суурилуулах ажлыг шинээр хийж гүйцэтгэнэ.

- Ерөнхий боловсролын зарим сургуулийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийхээр болж, төсвийг баталлаа.

- Хүүхдийн хоолны үйлдвэрлэл, шим тэжээллэг байдлыг сайжруулах тухай НИТХ-ын тогтоолын хүрээнд хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүү хөтөлбөр”-ийг үе шаттай хэрэгжүүлэхээр болж, шаардлагатай төсвийг мөн батлаад байна.

-СӨБ-ын багш нарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор нийт цэцэрлэгийн багш нарын 75 хувьд 400 notebook гардууллаа. Үлдсэн багш нарыг notebook-ээр хангах ажил удахгүй үргэлжлэх юм.

Түүнчлэн Баянгол дүүрэгт 2021-2024 онд боловсролын салбарт 2400 ортой 13 цэцэрлэг, 7600 суудлын хүчин чадалтай 13 сургуулийн барилгын төсөл хэрэгжсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)